• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсыг монгол бичгээр танилцуулсан анхны номын нээлт боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-19 10:24:51

18-ны үдээс хойш МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо МУ-ын "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж байгаа "Байгаль эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян"-ы хүрээнд монгол бичгээр бүтээгдсэн "ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ УЛС" номын нээлт боллоо. Энэ ном МУ-ыг монгол бичгээр танилцуулсан анхны ном юм.

Номын нээлт дээр тус номын редактор, Өвөр Монголын Ар хорчин нутагтай А. Уд хэлэхдээ, миний бие "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагатай хамтраад МУ-ыг танилцуулсан монгол бичгийн ном хийлээ. Энэ номд ашиглагдсан бүх ном зохиол, материал 100 хувь МУ-ынх юм. Жишээлбэл байшингийн бүх материал МУ-ынх, харин би байшинг барьсан хүн нь юм. Англи, хятад,япон хэл дээр МУ-ыг танилцуулсан ном зохиол байдаг, харин МУ-ыг монгол бичгээр танилцуулсан ном байгаагүй. Ингээд "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагын захирал Наранцогт , орлогч захирал Баярхүү, менежер Сайнзаяатай энэ номыг хийхээр тохиролцож, хэдэн сар чармайн ажиллаад өнөөдөр номын нээлтээ хийж байна. Гэхдээ энэ ном төгс төгөлдөр болсон гэж би хэлж чадахгүй байна. Манай Өвөр Монголд, жалгын гөрөөсийг үргээж, залуу анчдыг өдөөнө гэсэн үг байдаг. Энэ ном хэвлэгдснээр монгол бичигтэй монголчууд маань МУ-аа танилцуулсан улам сайхан ном бүтээх болно гэдэгт би итгэж байна гэжээ.

"Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллага нь 2009 байгуулагдсан, ашгийн бус байгууллага юм. 2010 оноос "Байгаль дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян" –ыг Монгол орон даяар өрнүүлэн ажиллаж байна. 4 жилийн хугацаанд 6 аймгийн 33 сум, нийслэлийн 7 дүүрэгт 14 төрлийн 52300 мод тарьжээ. Мөн энэ номноос олох ашгаараа Дундговь аймагт 100 мянган ширхэг мод тарихаар төлөвлөөд байна.Мөн Өвөр Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн "Сүхээгийн саарал морь" домгоор хүүхдийн жүжиг , уран сайхны кино хийхээр зорьж байгаа ажээ.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе