|
|
||
Орон нутгийн цагаар 20-ны орой Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Швейцарын Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Швабтай уулзсан байна. Ли Кэчян хэлэхдээ,жил бүрийн өвөл Давост дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж дэлхийн анхаарлыг татаж,олон улсын эдийн засгийн салбарт чухал нөлөө үзүүлсээр юм гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, дотоодын болон олон улсын төвөгтэй нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн хөгжлийн ерөнхий чиглэл үндсэндээ өөрчлөгдөөгүй юм. Бид санхүүгийн идэвхтэй , валютын тогтвортой бодлого хэрэгжүүлж, гол анхаарлаа бүтцийн өөрчлөлтөнд хандуулна. Өнөө Хятадын эдийн засаг илүү дэвшилтэт хэлбэр рүү шилжиж, ажлын хуваарилалт нь улам төвөгтэй, бүтэц нь илүү зохистой үе шатанд орж байна. Хятадын эдийн засгийн чанарын өсөлт, үр ашиг дээшилж, шат өгсөх нь ирээдүйн хөгжилд сайн сайхан үндэс суурь болохоор барахгүй дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдал, эрүүл саруул хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт олон улсын хамтын нийгэмлэг болон Хятадын харилцан ойлголцолд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
Клаус Шваб Ли Кэчяны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2015 оны хуралд оролцох гэж байгаад талархаад, ерөнхий сайд Ли Кэчяны чуулга уулзалтын нээлт дээр үг хэлэхийг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс олон улсын улс төр эдийн засгийн тогтолцоонд өдөр ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн , Хятад улсын дэлхийн тавцанд маш чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |