• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2015 оны хуралд оролцохоор мордов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-21 09:54:08

Орон нутгийн цагаар 20-ны үдээс хойш Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб, Швейцарын Засгийн газрын урилгаар Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2015 оны хуралд оролцож, Швейцарт ажлын айлчлал хийхээр Швейцарын Цюрихд хүрэлцэн очжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэгийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, нийтлэг ойлголтыг бататгаж, дэлхийн хэмжээний өрсөлдөөн сорилтыг хэрхэн даван туулах асуудлаар санал бодлоо солилцож, дэлхий нийтийн хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдол үзүүлж байна. Энэ удаагийн чуулганы үеэр оролцогч талуудтай дэлхийн эдийн засаг ба олон улсын бүс нутгийн байдал, Хятадын өөрчлөлт шинэчлэлт, эдийн засгийн хөгжил, холбогдох талуудын анхаарч буй чиглэл бодлого зэрэг талаар санал бодлоо гүнзгий солилцож, дэлхийн энх тайван тогтвортой хөгжлийг хамгаалан дэлхийн эдийн засаг эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөхөд хамтаар хүчин зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тус чуулга уулзалтын бүгд хуралд оролцож, үг хэлнэ. Мөн Олон улсын үйлдвэр худалдааны комиссын төлөөлөгчид болон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб болон зарим оролцогч орны төрийн тэргүүн нартай уулзалт хийнэ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе