• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ харийн заналхийллийн эсрэг тэмцэхэд бэлэн гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-21 10:45:55

20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ОХУ-ын Цэргийн аж үйлдвэрийн хорооны хурал дээр, Орос ямар ч улс оронд заналхийлэл учруулахгүй, яриа хэлэлцээгээр холбогдох улс хоорондын зөрчил маргаанаа шийдвэрлэхийг хүсэж байна. Бид зэвсэглэлээр хөөцөлдөхгүй бөгөөд хойшид ч энэ зарчмаа баримтлах болно гэжээ.

Путин хэлэхдээ, зарим улс өөрийн Геополитикийн ашиг сонирхлын төлөө "зэвсгийн агуулах "-аа өргөтгөж, цаашлаад олон улсын хуулийн дагуу яриа хэлцэл өрнүүлэн асуудлыг шийдвэрлэх нэрээр зарим тусгаар орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцолго хийж, сүрдүүлж байна. Иймэрхүү байдалд бид өөрийн улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Оросын үндэстний эрх ашгийг бүх талаар хамгаалах хэрэгтэй байна. ОХУ асар их хөрөнгө зардаг зэвсэглэлээр хөөцөлдөхийг хүсэхгүй ч цэрэг дайны нөөц хүчээ дээшлүүлж, гадаадын сөрөг этгээдийн дайралт заналхийллийн эсрэг тэмцэхэд бэлэн гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе