• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятадын эдийн засгийн тухай гадаадын эргэлзээг арилгажээ

CRI       (GMT+08:00) 2015-01-23 15:23:25

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 21-нд Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын чуулга уулзалтанд үг хэлэхдээ Хятад улсын эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэсэн нь гадаад дотоодын эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн анхаарлыг татсан байна. Давосын жил тутмын чуулга уулзалтанд оролцож буй Хятадын эдийн засагчийн үзэж байгаагаар, ерөнхий сайд Ли Кэчян, Хятадын эдийн засгийн тухай гадаадынхны эргэлзээг арилгасан байна.

Урьд жилүүдийн Хятадын эдийн засгийн түргэн өсөлттэй харьцуулбал сүүлийн жилүүдэд өсөлтийн хурд алгуур удааширч байгаад зарим хүн эргэлзэх болсон байна. Үүнтэй холбогдуулан ерөнхий сайд Ли Кэчян Давосын чуулга уулзалтанд тавьсан илтгэлдээ, Хятадын эдийн засаг яасан ч унахгүй, Хятад улс банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэх бодлого хэрэгжүүлсэн гэжээ. Чинхуа Их Сургуулийн Эдийн засгийн менежментийн хүрээлэнгийн профессор Ли Таокүйгийн үзэж байгаагаар, ерөнхий сайдын хэлсэн үг Хятад улсын эдийн засгийн талаарх гадаадынхны эргэлзээг арилгасан байна.

Ли Кэчян илтгэл тавихдаа багагүй цаг зарцуулан Хятадын эдийн засгийн өсөлт өндөр хурдтай байдлаас нь дунд зэргийн өндөр хурдтай болсны зэрэгцээ, дунд бага төвшнөөс дунд өндөр төвшинд гаргаж хөгжүүлэх стратегийн талаар нарийвчлан танилцуулжээ. Бээжин Их Сургуулийн Үндэсний хөгжил судлалын хүрээлэнгийн профессор Линь И-фү хэлэхдээ, ерөнхий сайдын танилцуулсан эдийн засгийг хөгжүүлэх стратеги бол Хятадын эдийн засаг шинэ төлөвийг бүрдүүлэх чухал практик гэжээ. Тэрээр хэлэхдээ:  "Өнгөрсөн 36 жид Хятад улсын эдийн засаг жил бүр дунджаар 9.7 хувийн хурдтай өсөж байсан бол одоо 7 орчим хувьд хүрч, өсөлтийн хурд 20-оос 30 хувиар буурсан юм. Өнгөрсөн 5 жилд эдийн засгийн өсөлтийн хурд алгуур саарах тохируулга хийсэн" гэжээ.

Ажил төрлийн салбарын бүтцээс авч үзсэн ч өнгөрсөн 30 гаруй жил Хятад улс хөдөлмөр хүч хэт төвлөрсөн, нэмүү өртөг багатай ажил төрлөөр голлож байсан бол одоо хөдөлмөр хүчний өртөг нэмэгдэхийн хэрээр нэмүү өртөг өндөр ажил төрөл рүү шилжих нь зайлшгүй хандлага болсон байна. Линь И-фү хэлэхдээ: "Мэдээж, урьдын хөдөлмөр хүч хэт төвлөрсөн, техникийг гаднаас импортлоход түшиглэсэн хэлбэрийн эдийн засгаас өөрөө бие даасан инновац бүхий шинэ төлөв байдалд шилжихэд бодлого тогтолцооны их олон нөхцөлийг өөрчлөх шаардлагатай. Үүнд засгийн газрын хянан зөвшөөрөх ажлыг багасгах, хөрөнгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, боловсролын салбар, эрдэм шинжилгээний салбар дахь засгийн газрын дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. Инновацын нөөц боломжийг улам илүү нээж хөгжүүлж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна" гэжээ.

Хэрэг дээрээ профессор Линь И-фүгийн тайлбарлаж хэлсэн үг ерөнхий сайдын итгэлийн агуулгатай яв цав нийцэж байна. Тэдний ярианы хамгийн гол санаа бол зах зээл болон засгийн газрын харьцааг зохицуулж боловсронгуй болгох явдал юм. Ли Таокүйгийн үзэж байгаагаар, "Хос хөдөлгүүр" бол Хятадын эдийн засгийн хөгжлийн маш өвөрмөц онцлог юм байна. Практик дээр сайтар хэрэгжүүлэх л бол тэрээр эдийн засгийн тогтолцооны хөгжилд маш их үүрэг гүйцэтгэж, туршлага хуримтлуулах болно.

Хятадын эдийн засгийн хэтийн төлөв, зорилтын талаар Линь И-фү итгэл төгс байлаа. Тэрээр хэлэхдээ, нэгд, дундаж орлоготой улс орны хувьд, Хятад улсын техникийн ниновац, ажил төрлийн салбарын бүтцийг өөрчлөн сайжруулах орон зай өргөн уудам, дэд бүтцийг улам боловсронгуй болгох боломж их байна. Мөн хүрээлэн буй орчныг хамгаалах, хотжилт ид явагдаж байгаа болохоор дээрх салбарууд нь хамгийн сайн хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх болно. Гуравт, Хятадын иргэдийн хадгаламжийн хэмжээ 50 хувийг эзэлж байгаагийн дээр гадаад валютын нөөц 4 триллион ам долларт хүрч, хөрөнгө оруулалтын нөөц хангалттай байна гэжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе