• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын дугуйг хямдаар борлуулах, нөхвөр олгохын эсрэг арга хэмжээ авсан тухай үг хэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-23 10:52:58

Хятадын Худалдааны яамны веб сайтын мэдээний дагуу, саяхан Америк Хятадаас импортолж байгаа машины дугуйд хямдаар борлуулах, нөхвөр олгохын эсрэг шалгалт хийжээ. Гэхдээ энэхүү шалгалтад нэлээд олон доголдол оршиж, Хятадын засгийн газар үүнд ихэд анхаарал хандуулж байгаа юм байна.     

Худалдааны яамны Худалдааг аврах болон мөрдөн байцаах газрын албан тушаалтан хэлэхдээ, Америкийн тал Хятадаас импортолж буй дугуйд хямдаар борлуулах, нөхвөр олгохын эсрэг шалгалт хийж байгаад Хятадын засгийн газар ихэд анхаарал хандуулж байна. Энэхүү шалгалт олон талын доголдолтой. Тодруулбал: Нэгд, шалгалт хийх өргөдөл өгсөн нь Америкийн дугуй үйлдвэрлэгчид биш харин Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, тус орны дугуй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд шалгалт хийхийг дэмжихгүй байгаа. Хоёрт, Америкийн дотоодын дугуй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого сайн байгаа, Хятадаас импортолсон бүтээгдэхүүн Америкийн дотоодын ажил төрөлд хохирол учруулаагүйг шалгалтын тоо баримт харуулж байна. Гуравт, Америкийн мөрдөн байцаах байгууллага нэгж Дэлхийн Худалдааны Байгууллагын холбогдох шийдвэрийг мөрдөхгүй, хууль зүйд нийцэхгүй арга бодлогоо баримталсаар байгаа зэрэг болно гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе