• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол хоёр олон улсын авто тээврийн зөвшөөрлийн гэрчилгээгээ солилцов

CRI       (GMT+08:00) 2015-01-26 15:05:05

Өвөр Монголын мэдээний сайтын мэдээ: Хятад, Монголын боомтын авто тээврийн 28 дахь хурлын тогтоолын дагуу Хятад, Монгол хоёр саяхан Өвөр Монголын Эрээн хотын Тээврийн хяналт удирдлагын газарт 2015 оны олон улсын авто тээврийн машин нэвтрэх зөвшөөрлийн гэрчилгээгээ солилцсон байна.

Монгол улсын Зам тээврийн яамны төлөөлөгч, ӨМӨЗО-ны Зам тээврийн хяналт удирдлагын товчоо болон боомтуудын төлөөлөгчид зөвшөөрлийн гэрчилгээ солилцох ёслолын арга хэмжээнд оролцов. Хятад, Монгол хоёр тал олон улсын авто тээврийн 230.3 мянган ширхэг зөвшөөрлийн гэрчилгээ солилцжээ.

Хурлын хугацаанд Хятад, Монгол хоёр тал 2014 оны Хятад, Монгол хоорондын олон улсын авто замын гүйцэтгэсэн зорчигч болон бараа тээвэрлэлтийн ерөнхий хэмжээ, олон улсын авто тээврийн машин нэвтрэх зөвшөөрлийн гэрчилгээг хэрэглэсэн байдлыг харилцан тайлагнав.

Түүнчлэн Хятад, Монгол хоорондын олон улсын авто тээвэрт оршиж буй гол асуудлыг судалсан байна. Хятад, Монгол хоёр талын байгууллагуудын хамтын хүчин чармайлт, харилцан зохицуулалт, хамтын ажиллагаа нь хоёр орон хоорондын олон улсын авто тээврийн машин унаа боомтоор дөхөм дөт, саадгүй нэвтрэхийг баталгаажуулсан юм.

Хятад, Монгол хоорондын олон улсын авто замын тээврийн хяналт удирдлагын ажил тасралтгүй дүрэмжиж, төрөл бүрийн хууль тогтоол боловсронгуй болж байгаа нь хоёр орон хоорондын олон улсын авто замын тээвэр эрүүл, эмх цэгцтэй чиглэлд хөгжихийн баталгаа болж байна гэж хоёр тал санал нэгтэй үзжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе