• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад орон гадаадын хүний нүдэнд: "容"буюу багтаамжтай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-26 18:26:21

2015 оны шинэ оны босгон дээр Хятадын Олон Улсын Радиогийн олон хэлний редакцийн сэтгүүлчид Бээжин дэх гадаадын иргэдийг сурвалжилж, Хятадын нийгмийн өөрчлөлтийн тухай санал сэтгэгдэл, хүсэл мөрөөдлийг нь сонирхож асуусан юм.

Сурвалжилга өгсөн хүн бүрээс нэг үсгээр өөрийгөө илэрхийлэхийг хүслээ.

Монгол хэлний редакцийн сурвалжлагчид Бээжин хотод нөхөр 4 хүүхдийн хамт гэр бүлийн аз жаргалаа бүтээн амьдарч буй П.Энхтуяатай уулзаж ярилцсан юм.

Түүний нөхөр Унгар улсын иргэн. Тэд 1999 оноос хойш Бээжин хотод амьдарч байна. Тэдний том хүү Монголд, том охин Унгарт, бага хүүхдүүд нь Хятадад төржээ.

"Хятад хүмүүс аливаад үргэлж би биш бид гэж ханддаг нь энэ улсын хөгжлийн бодлогод ч шингэсэн байдаг" гэж ярьсан П.Энхтуяагийн яриаг бид "容"буюу уужуу багтаамжтай гэсэн ханз үсгээр тэмдэглэлээ. Монгол, Унгар, Хятад гурван орны хэл соёлыг уусгасан түүний гэр бүл ч "уужуу багтаамжтай"-н нэгэн жишээ болов уу.

Асуулт: Өнгөрсөн онд та Хятадын өөрчлөлт хөгжлөөс ямар зүйлийг хамгийн их анзаарсан бэ?

П.Энхтуяа: Бээжинд 10 гаруй жил амьдрахдаа Хятад хүмүүсийн амьдрал ахуй, идээ ундаа, зан заншилтай нэлээд дотно танилцлаа. Супермаркет, банк, ресторан гээд ер нь хаана ч очсон үйлчилгээний газруудад хүмүүс бидэнд маш эелдэг ханддаг. Би ганцаараа биш бид хамтдаа хөгжих ёстой гэсэн сэтгэлгээ нь Хятадын өнөөдрийн хурдтай хөгжилд сайнаар нөлөөлдөг гэж би боддог. Миний хүүхдүүд Хятадад өсөж торниж, боловсрол эзэмшиж байгаа учраас би Хятад улсын боловсрол соёлын салбарын хөгжлийг илүү их анхаардаг. Хятад улсад уригдан ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн хүүхдүүдийг оршин суугаа дүүргийнх нь бага дунд сургуульд үнэ төлбөргүй сургаж, бас сурах бичгийн төлбөр авахгүй болсон нь миний анзаарсан чухал өөрчлөлтийн нэг. Ер нь Хятадад байгаа гадаадын иргэдэд Хятад иргэдийн адил боловсрол, эмнэлэг, нийгмийн бүхий л үйлчилгээг тэгш хүртээх талаар идэвхтэй өөрчлөлт хийх болсон нь Хятад улсын гадаад харилцааны бодлогын чухал илрэл гэж бодож байна.

Асуулт: Хятадад байх хугацаанд тань таны амьдралд тохиолдсон мардагдашгүй үйл явдал юу байв?

1999 оноос хойш амьдралд минь баяр гуниг хосолсон олон үйл явдал тохиолдож байсан. Нөхөр бид хоёр хятад хэл мэдэхгүй, тэр мөртлөө Хятадад өдий олон жил амьдарч, энэ зэрэгтэй болоход өвөр монгол найз нөхөд, хятад найз нар минь үнэхээр их түшиг тулгуур болж байсан. Өнгөрсөн жил том хүү минь их сургуульд элсэн орсон. Хүү минь монгол, хятад, унгар, англи хэлтэй, сурлага сайтай хүүхэд. Гэтэл муу хүмүүст хууртагдаж, эцэст нь их сургуульд элсэж чадахгүй байдалд хүрэхэд би үнэхээр их шаналсан. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу цагт нөгөө л сайхан сэтгэлт хятад найз нар минь авралын гараа сунгаж, асуудлыг шийдвэрлэх арга зам зааж өгч тусалсан даа.

Тэдний ачаар одоо хүү минь Бээжингийн Шинжлэх ухаан инженерийн их сургуульд үе тэнгийн гадаад найз нөхөдтэйгээ маш амжилттай суралцаж байгаа. Хятад хүмүүс хүнд хариу нэхэлгүй тусалж чаддаг, өчүүхэн бага зүйлээр тусыг нь хариулахад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг хүний мөс чанар сайтай улс. Би найз нарынхаа ач тусыг хэзээ ч мартахгүй, үргэлж санаж явах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе