• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоргос боомтоор нэвтрэхэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-27 20:32:18

Сангийн Яам, Татварын газар хамтран Хятад Казахстаны Хоргос боомтын олон улсын хилийн хамтын ажиллагааны төвөөр орж ирсэн бараа бүтээгдэхүүнээс нэмүү өртгийн албан татвар болон татвараас хөнгөлөх бодлого хэрэгүүлэхээр болжээ.Гаалийн хяналт шалгалтын дараа Хятадын дэд бүтэц, барилгын материал, төв байгууламжийн тоног төхөөрөмжүүдийг экспортын бараа бүтээгдэхүүнээр үзэж, НӨАТ-ын татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Шиньжяны Или Казах үндэсний өөртөө засах жөүгийн Хоргос боомт нь Хятад болон Төв Азийн орнуудын эдийн засаг, соёл харилцааны олон улсын чухал боомт болоод байна. Татвар нь санхүүгийн орлогоо хуримтлуулах, макро эдийн засгийн зохицуулалт хийх, орлогын хуваарилалтын зохицуулах эдийн засгийн арга хэрэгсэл болсны хувьд хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж тухайн бүсийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжиж, Шиньжян тэрчлэн баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэн, Төв Азийн эдийн засгийн интеграцыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе