• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд эдийн засаг худалдааг дэмжих асуудлыг иж бүрнээр зохицуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-27 16:51:36

2015 онд Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх үүднээс 8 төрлийн ажлыг хэрэгжүүлж, эдийн засаг худалдааг дэмжих асуудлыг иж бүрнээр зохистой шийдвэрлэж аж ахуйн нэгжийн зүй ёсны эрх ашгийг идэвхтэй хамгаалах болно.

26-нд Бээжинд Хятадын худалдааг дэмжих бага хурал болж, худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Жян Зэнвий хэлэхдээ, 2014 онд Хятадын худалдааг дэмжих гадаад хэлхээ холбоо эрчтэй явагдаж, АПЕК-ийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, чадавхаа өргөтгөн хуулийн үйлчилгээг хөгжүүлэн, аж үйлдвэр худалдааны салбарынхны үг хэлэх эрхийг дээшлүүлсэн гэжээ.

2015 онд дараах найман зүйлт ажлыг хийх болно. Нэгт, хоёр талын механизмыг боловсронгуй болгож, гадаад эдийн засаг худалдааны солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Хоёрт, брэнд чуулга уулзалтыг зохион байгуулж, худалдаа хөрөнгө оруулалтын улам их боломж бий болгох. Гуравт, худалдааны хуулийн үйлчилгээг өргөтгөн, аж ахуйн нэгжийн олон улсын эрхийг хамгаалах. Дөрөвт, эдийн засаг худалдааны мөргөлдөөнийг зохицуулах ажлаа бүх талаар эхлүүлж, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах. Тавт, худалдааны нийгэмлэгийн байгуулалтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжид үйлчлэх чадавхаа нэмэгдүүлэх. Зургаад, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг хэрэгжүүлж, дипломат бодлогыг гадаад худалдаанд хэрэгжүүлэх. Долоод, аж үйлдвэр худалдааныханд үйлчлэн эдийн засаг худалдааны хөгжих орчинг сайжруулах. Наймд, аж ахуйн нэгжийн хүч чадлыг дээшлүүлж мэдээлэл, сургалтыг бэхжүүлэх явдал болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе