• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн зах зээлд анх удаа Хятадын метро нэвтэрнэ

CRI       (GMT+08:00) 2015-01-27 14:58:36

Хятадын Бэй Чэ компани 26-нд мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятадын Бэй Чэ компанийн охин компани Америкийн Массачусэтс мужийн Тэнгисийн булангийн зам харилцааны товчоотой Америкийн Бостон хотын төвийн улаан, улбар шар шугамын метрогийн төслийн 4 тэрбум 118 сая ам долларын гэрээнд гарын үсэг зурсан байна гэжээ.

Өнгөрсөн 10-р сарын 23-нд Америкийн Массачусэтс мужийн Тэнгисийн булангийн зам харилцааны товчоо Хятадын Бэй Чэ компаниас 284 метро худалдан авч Бостоны улаан болон улбар шар шугамын метронд ашиглах төслийг албан ёсоор баталсан юм. Ингэснээр Хятадын зам төмөртэй зам харилцааны тоног төхөөрөмж анх удаагаа Америкийн зах зээлд нэвтэрч байна. Хятадын Бэй Чэ компани Америкт судалгааны төв байгуулан Америкийн ажилтнуудыг бэлтгэн сургана. \Э.Г \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе