• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд Хятадын аж үйлдвэрийн өсөлт 8 хувьтай байна

CRI       (GMT+08:00) 2015-01-27 17:07:50

2015 онд жилийн орлого нь 20 саяас дээших аж үйлдвэрийн өсөлтийг 8 орчим хувьтай байлгах тухай зорилтыг Хятад улс тогтоолоо. Энэ нь 2014 оныхоос бага үзүүлэлт боловч биелүүлэхэд ихээхэн хүчин чармайлт шаардагдах юм.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн урьдчилсан тооцоогоор, 2015 онд Хятад улсын ДНБ-ний өсөлт 7.2 хувьтай байх болно.
Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ төлөв байдалд орж, эдийн засгийн өсөлтийн хурд, бүтэц, хөгжлийн арга хэлбэрт нь өөрчлөлт гарч байгаа юм. Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Мао Вэймин, 2014 оны Хятадын аж үйлдвэрийн өсөлтийн талаар "өсөлтийг тогтвортой байлгаж, бүтцийн тохируулалт хийж, өөрчлөлтийг ахиулан, идэвхжлийг нэмэгдүүлсэн" гэж дүгнэсэн байна.

Мао Вэймин хэлэхдээ, Хятадын аж үйлдвэрийн эдийн засаг илүү өндөр төвшинд, ажлын нарийн хуваарилалт, зүй зохистой бүтэцтэй болж хөгжиж байна, эдийн засгийг тогтвортой хөдөлгөх хүч дэг журамтай өөрчлөгдөж байна гэжээ.

2015 онд Хятадын Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлтийг хослуулан, ухаалаг үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн цахим сүлжээг хөгжүүлэх болно. Энэ бол "4G-гийн эрин"-д хэрэгжүүлж буй Хятад улсын шинэ бодлого юм. \Д.Хүчитбаатар\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе