|
|
||
27-ны тэг цагаас эхлэн бензин болон дизелийн ханшийг бууруулж, бензин АИ-90 болон дизелийн жижиглэнгийн борлуулалтын үнийг литр тутамд 2 мао 7 мөнгө болон 3 мао-гаар тус тус бууруулах болсон тухай Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хороо 26-ны үдээс хойш мэдэгдлээ. Энэ нь Хятад улс дотоодын шатахууны ханшиндаа 13 удаагийн зохицуулалт хийхдээ үнийг дараалан бууруулсан түүхэн явдал болов. Гэвч шатахууны ханш унах нь хурдаа сааруулж байгаа Хятад улсын эдийн засагт хир их нөлөөлөх тухай хараахан тодорхойгүй байна.
2015 он гарснаас нааш олон улсын нефтийн ханш үргэлжлэн буурч, Нью-Йоркийн барааны биржийн хөнгөн нефтийн захиалгын ханш болон Лондоны Умард Брентийн нефтийн захиалгын үнэ нь баррель бүрдээ 50 ам доллар хүрэхгүй болжээ. Өчигдөр Хятад улс бензин болон дизелийн ханшиндаа дахин зохицуулалт хийж, бензиний ханшийг тонн тутамд 365 юань, дизелийг 350 юань болгож тус тус бууруулав. Энэ нь он гарснаас хойш хийж буй хоёрдахь удаагийн ханшийн зохицуулалт юм. Жирийн иргэдэд авч хэлбэл энэ үнэхээр таатай мэдээ юм:
"Сар болгон бараг 300 шахам юань хэмнэнэ. Баяртай байна."
"Шатахууны ханш буух нь яахын аргагүй сайн учир, ложистикийн үнэн ханш ч дагаад буурах байх."
Шатахууны ханш буурах нь бодит эдийн засагт авч хэлбэл их олон ашигтай юм. ДБ-ны сүүлийн өдөр нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" тайланд харуулснаар, нефть импортлогч орнуудад авч хэлбэл энэ нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, инфляцыг буруулах, тэрчлэн гаднын болон банк санхүүгийн дарамтыг багасгахад ашигтай юм. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Эрчим хүчний судалгааны газрын дарга Хань Вэнькэгийн үзэж байгаагаар, шатахууны ханш унах нь иргэдийн амьжиргаанд ашигтай төдийгүй, Хятад улсын нефтийн импортын өртгийг багасгахын зэрэгцээ бохирдол ихтэй салбарын хөгжлийг ч тогтоон барьж чадах юм байна.
"Өнгөрсөнд нефтийн үнэ нь баррель бүрдээ 100 ам доллар байсан бол одоо 50 ам доллар болж буурлаа. Одоо жил болгон импортоор 300 сая тонн нефть оруулж байна. Хэрвээ баррель бүрийг нь 40 гаруй ам доллараар тооцоолбол нэг жилд багагүй хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэх болно. Хоёрт, шатахууны ханш буурах нь иргэдийн амьжиргаанд ихээхэн ашигтай. Гуравт, нүүрс химийн аж үйлдвэр зэрэг хүрээлэн байгаа орчинд халтай ажил төрлийн салбар нефтийн ханш унахаас болж зах зээлээ алдана" гэжээ.
Хятадын Эдийн засгийн солилцооны төвийн зөвлөлийн даргын туслах Ү Юуайтаогийн үзэж байгаагаар, нефтийн үнэ унах нь 50 тэрбум ам долларын татвар дутуу татахтай тэнцэж байгаа болохоор Хятад улсын эдийн засгийн дарамтыг багасах юм байна.
Тэрээр хэлэхдээ: "Бүдүүвч тооцоогоор 2014 онд түүхий нефтийн импортын ханш бараг 10 ам доллар унаснаар Хятад улсад 20 тэрбум ам долларын өртөг хэмнэж өгсөн. Хэрвээ энэ жил дахиад 25 ам доллар унавал Хятад улс 50 тэрбум ам долларын өртөг хэмнэх болно. Энэ бол маш их хэмжээний ашиг орлого" гэжээ.
Нефтийн ханш унаж байгаа тухай хэрэглэгчид болон олонх судлаачид өөдрөг нааштай байр суурь авч байгаа боловч энэ нь Хятад улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь хязгаартай гэж зарим хүмүүс хэлж байна. Нефтийн ханш 10 хувь буурах бүрт импортлогч орны эдийн засгийн өсөлт 0.1-0.5 нэгжээр нэмэгдэнэ гэсэн өнгөрсний тоо баримт байдаг. Гэвч ДБ-ны "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв"-д тэмдэглэснээр, Хятад улсын эдийн засаг нефтийн ханш унах тутамд 0.1-0.2 нэгж л өсөх юм байна. Хятадын Эрчим хүчний сүлжээний мэдээ мэдээллийн ахлах ажилтан Хань Шяопин хэлэхдээ, Хятад улсын эрчим хүчний хэрэглээн дэх нефть эзлэх хувийн жин нь хязгаартай байдаг болохоор эдийн засагт үзүүлэх нөлөө нь төдийлөн их биш юм гэжээ.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |