• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хурдны төмөр замын урт 16 мянган км болжээ

CRI       (GMT+08:00) 2015-01-30 16:31:57

29-нд Бээжин хотноо Хятадын Төмөр замын ерөнхий компанийн намын хэсгийн нарийн бичгийн дарга, ерөнхий захирал Шэн Гуан-зу хэлсэн үгэндээ, 2014 онд Хятад улс төмөр замын бүтээн байгуулалтанд 808.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, төмөр замын 8427 км шинэ шугамд хөрөнгө оруулалт хийсэн нь түүхэнд шинэ рекорд тогтоов.

Өдгөө Хятад улсын ашиглалтад орсон төмөр зам 112 мянган км болсон бөгөөд, түүний 10 хувиас илүү нь хурдны төмөр зам юм. 2015 онд Хятадын Төмөр замын ерөнхий компани "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлж, хилийн чанадын хурдны төмөр замын зах зээлийг өргөжүүлэхээр гол болгож, төмөр замыг "гадагш гаргах" ажлыг түргэтгэх болно гэжээ.

Сурвалжлагч Хятадын Төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, 2014 онд Гүй-Ян-Гуанжөү чиглэлийн хурдны төмөр зам, Шанхай-Күньмин чиглэлийн хурдны төмөр замын Чаншагаас Хуайхуа хүрэх хэсэг, Ланьжөү-Шиньжян чиглэлийн хурдны төмөр зам, Наньнин-Гуанжөү чиглэлийн хурдны төмөр зам зэрэг хурдны төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтанд оруулснаар хурдны төмөр замын ашиглалт орсон нийт урт 16 мянган км болов.

Урьдчилсан төсөөллөөр, 2015 оны сүүлч гэхэд манай улсын хурдны төмөр замын урт 18 мянган км хүрч, 2020 он гэхэд ойр зэргэлдээ томоохон хотуудын хооронд, томоохон хотууд ба түүний ойролцоох хотуудын хооронд 1-2 цагийн хугацаа зарах зам тээврийн сүлжээ буй болж, "хүмүүс ирж очиход дөхөм, барааны гүйлгээ саадгүй нэвтрэх" зорилт аажмаар биелэгдэх юм.

Өдгөө, Хятад улс "дөрвөн босоо, дөрвөн хөндлөн" чиглэлийн гол шугамын хурдны төмөр замын сүлжээг бүх талаар бүтээн байгуулж эхэлсэн юм. Нөгөө талаар төмөр замыг "гадагш гаргах" улсын стратегийг эрчимтэй төлөвлөн байршуулж байна.

Шэн Гуан-зу хэлэхдээ, 2015 онд Хятадын Төмөр замын ерөнхий компани "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлж, улсын гадаадын хурдны төмөр замын зах зээлийг өргөжүүлэхээр гол болгож, төмөр замыг "гадагш гаргах" ажлыг түргэтгэх болно. Төмөр замыг "гадагш гаргах"-ад юун түрүүнд дотоодод аж ахуйн нэгжийн төвшний зохицуулалтын механизмыг түргэтгэн буй болгож, сөрөг өрсөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй гэсэн байна.

Тэрээр хэлэхдээ, "Холбогдох аж ахуйн нэгжтэй хэлхээ холбоогоо эрчимжүүлж, төмөр замын судалгаа, зураг төсөл, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, харилцаа холбооны дохио зэрэг салбарын аж ахуйн нэгжийн оролцоотой төмөр замын гадаад дахь аж ахуйн нэгж хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбооны механизмыг түргэвчлэн бүрдүүлж, дотоодын эх баялаг, гадны зах зээлийг ерөнхийлөн зохицуулж, муу үр дүнтэй өрсөлдөөнөөс зайласхийж, харилцан ашигтай, хамтдаа амжилтанд хүрч, төмөр замын бүх салбарын өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлнэ" гэжээ.

Шэн Гуанзү хэлэхдээ, шинэ нөхцөлд, дээд төвшний хөгжингүй зүйлийг оруулах болон их хэмжээгээр гадагш гарах үйл явц зэрэг явагдаж байна. Хятадын төмөр зам тэргүүний технологи, аюулгүй байдлыг хангасан, зардал багатай зэрэг давуу талтай, Хятадын экспортын давуу талыг харуулах чухал салбар юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян зэрэг төвийн удирдлага олонтаа цохон тэмдэглэхдээ, хурдны төмөр зам зэрэг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дэлхий дахинд дэлгэрэхийг урагшлуулах хэрэгтэй гэжээ. Гадаад харилцааны чухал үйл ажиллагаанд, Хятадын төмөр замыг олонтаа сурталчилж, төмөр замын салбар "гадагш гарах"-ыг түргэтгэсэн нь улс үндэсний ерөнхий ашиг сонирхолд нийцэх төдийгүй төмөр замын ерөнхий компаниас олон улсын зах зээлийг нээн хөгжүүлэхэд чухал боломж хангасан байна. 2015 онд гадаад дахь төмөр замын төслийн ажлын эрч хүчийг улам нэмэгдүүлэх болно.

Тэрээр хэлэхдээ, "хөрш зэргэлдээ оронтойгоо төмөр замаар харилцан саадгүй холбогдох бүтээн байгуулалтыг урагшлуулж, сүүлийн үед гэхэд Хятад -Лаос, Хятад-Тайландын төмөр замын төслөөр гол болгож, холбогдох ажлыг сайтар идэвхтэй хийсэн байна. Унгар -Киприйн төмөр зам, Москва-Казаний хурдын төмөр зам, Танзани-Замбигийн төмөр зам зэрэг төслийг идэвхтэй урагшлуулж, бүтээн байгуулалтын зорилтоо товлосон цагтаа биелүүлэх болно" гэжээ.

Үүнээс гадна, Шэн Гуанзү танилцуулахдаа, төмөр зам "гадагш гарах"-ыг түргэтгэж, Хятадын төмөр замын үндэстэн дамнасан ложистикийн индэр гаргах шаардлагатай төдийгүй төв Европ, төв Азийн төмөр замын шугамыг олон улсын төмөр замын ложистикийн салбарын нэрт брэнд болгож, олон улсын ложистикийн зах зээл дэх Хятадын төмөр замын өрсөлдөх хүчнийг дээшлүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе