• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ-д цэрэг дайны талаар илүүрхэхийг зөвшөөрөхгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-01-31 15:46:44
30-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов хэлэхдээ, ОХУ-ын Батлан хамгаалах яам армийн бүтээн байгуулалтын арга хэмжээ авах замаар Америк болон НАТО цэрэг дайны талаар ОХУ-д илүүрхэхгүй байхыг баталгаажуулна гэжээ.

Мөн өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны хуралд Валерий Герасимов тэмдэглэхдээ, стратегийн цөмийн хүчний байлдааны чадавхаа дээшлүүлэх нь ОХУ-ын армиийн тэргүүн чухал зорилт юм. 2015 онд, стратегийн пуужингийн хүчний нарийн тоног төхөөрөмж бүхий пуужингийн 4 баг байлдааны үүрэг гүйцэтгэж, стратегийн цөмийн хоёр шумбагч хөлөг онгоц тэнгисийн цэргийн байнгын бэлтгэл хүчинд нэгдэн орж, ОХУ-ын агаарын армиас байлдааны онгоцны 80 хувийг хамгийн шилдэг байдалд байлгахаар хичээх болно гэжээ.

Валерий Герасимов, шинэ нөхцөл байдалд, барууны орнууд цэрэг дайны болон цэрэг дайны бус арга хэмжээг идэвхтэй авах замаар дамжин сөргөлдөх арга хэлбэрээр өөрийн зорилгодоо хүрч, байнга улс төр, эдийн засаг, мэдээлэлийн арга барилаар бусад оронд дарамт үзүүлдэг юм. ОХУ-ын холбогдох салбар зөвхөн нягт хамтран ажиллаж, улс төр, гадаад харилцаа, цэрэг дайн, мэдээллийн салбарын асуудлыг хамтдаа зохицуулбал сая үндэсний аюулгүй байдалд нүүрлэж буй заналхийлэл, өрсөлдөөн сорилтыг үр ашигтайгаар даван туулж чадах юм гэжээ. Тэрээр, ОХУ-ын Батлан хамгаалах яам 2016-2020 оны үндэсний батлан хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах үед, эдгээр хүчин зүйлийг гүйцэд бодолцох ба энэ оны 12-р сард уг төлөвлөгөөг ОХУ-ын ерөнхийлөгчид өргөн барьж батлуулах болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе