• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын 6 дархан цаазат бүс IUCN-ны жагсаалтанд оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-01-31 16:34:23

Синьхуа агентлагийн мэдээ: 30-нд Хятадын Үндэсний ойн аж ахуйн газраас мэдээлэхдээ, Хятад улсын дархан цаазат зургаан бүс Дэлхийн байгаль орчны хамгаалалтын холбоо буюу IUCN-ны анхны ногоон нэрсийн жагсаалтанд оржээ. Хятадын Үндэсний ойн аж ахуйн газрын ерөнхий инженер фэн Жяпин хэлэхдээ, энэ жагсаалт бол дархан цаазат бүсийг удирдаж буй байдлыг шалган хэмжих дэлхийн стандарт юм. Хятад улсын зургаан бүс тус алдрыг хүртэж буй нь Хятад улсын байгаль орчны хамгаалалтын ажлыг үнэлж байгаа явдал юм гэжээ.

IUCN-ы ногоон нэрсийн жагсаалтыг 2014 онд анх нийтлэн, Хятад зэрэг 8 туршилтын цэг улсын 24 дархан цаазат бүсийг багтаажээ. Хятад улсын зүгээс Сычуаний Танжяхэ бүс, Гириний Лүнваньчюнь ойн парк, Шааньшигийн Чанчин бүс, Хармөрөн мужийн Үдаляньчи бүс, Аньхүйгийн Хуаншань, Хүнаний Дүнтинхү нуурын бүс зэрэг жагсаалтанд оржээ.

Фэн Жяпин хэлэхдээ, Хятадын засгийн газар байгаль орчноо хамгаалах ажлыг ихэд чухалчилдаг. Одоогийн байдлаар Хятадад нийт 2697 дархан цаазат бүс, 2948 ойн парк, 916 намгархаг газар, геологийн парк, усан ашиглалтын парк, далайн тэнгисийн хамгаалалтын бүс зэрэг олон төрлийн дархан цаазат бүс бий. Хятад улсын нөөц баялаг, дархан цаазат бүсийн төрөл зүйл олон учраас дэлхийн экологийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахад практикийн туршлага, зохицуулах төсөл хангах болно гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе