• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

3-р сарын эхээр хоёр чуулган чуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-01 15:23:52

Энэ оны 3-р сарын 3 болон 5-ны өдрүүдэд 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулган мөн 12 дахь сонгуулийн Хятадын Ардын УТЗЗ-ийн 3-р чуулган тус тус Бээжин хотноо хуралдаж эхэлнэ. Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны Тамгын Газар болон Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Тамгын Газраас 2-р сарын 1-нд мэдэгдэл гаргаж, дотоод гадаадын сэтгүүлчдийг чуулганыг сурвалжлан мэдээлэхийг урьжээ.


Хоёр чуулгануудын хэвлэлийн төв Бээжин хотын баруун Чан ань гудамжны Медиа төвт байрлана. Хэвлэлийн төв 2-р сарын 27-ноос албан ёсоор ажлаа эхэлнэ.

 
Чуулганыг сурвалжлах сэтгүүлчид урьдчилан өргөдөл өгөх шаардлагатай. Өргөдлийг 2-р сарын 25 хүртэл хүлээн авна.

 
Мөн чуулганы үйл ажиллагааны мэдээллийг хэвлэлийн төвийн вебсайтад байршуулна. 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы веб хаяг: http://www.npc.gov.cn/pc/12_3.
12 дахь сонгуулийн Хятадын Ардын УТЗЗ-ийн 3-р чуулганы вэб хаяг: http://www.cppcc.people.com.cn. Эдгээр сайт 2-р сарын 1-нээс ашиглалтад орно.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе