• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын онцлогтой социализмын хууль зүйн онолыг баримтлах ба хөгжүүлэх нь" гарчигтай нийтлэл гарав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-01 16:06:20

ХКН-ын 18-дахь сонгуулийн 4-р бүгд хуралдаанаар хуулийн дагуу улсаа засах бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, Хятадын онцлогтой социализмын хууль зүйн онолыг боловсруулах санал гаргажээ. Саяхан Чю Шы сэтгүүл Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хууль зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Ли Линьгийн бичсэн "Хятадын онцлогтой социализмын хууль зүйн онолыг баримтлах ба хөгжүүлэх нь" гарчигтай нийтлэлийг гаргажээ. Уг нийтлэлд Хятадын онцлогтой социализмын хууль зүйн онолын агуулга, ач холбогдол зэргийг нарийн тайлбарласан байна.

Энэхүү нийтлэлд, Хятадын онцлогтой социализмын хууль зүйн онол нь Хятадын онцлогтой социализмын онолын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүний гол цөм нь Марксист- Ленинист онол, Мао Зэдүнгийн үзэл баримтлал, Дэн Шяопингийн онол,"гурвыг төлөөлөх " үзэл баримтлал болон шинжлэх ухааны хөгжлийн онолоор жолоодлого болгож, Ши Жиньпин даргын цуврал үгнүүдэд тусгагдсан бодлогыг сайтар хэрэгжүүлэн, намын удирдлагын дагуу ард түмэн нь эзэн байж, хуулийн дагуу улсаа засахыг нэгтгэн уялдуулж, Хятадын онцлогтой социалист нийгмийн замаар буцалтгүй урагшлана. Үндсэн хуулийг гуйвшгүй хамгаалж, ард түмний эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, улс орны амгалан тайван байдлыг хуулиар хамгаалан, "ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулсан байх болон БНХАУ-ын 100 жилийн ойн үеэр баян чинээлэг, ардчилсан, соёл боловсон эв зохицонгуй социалист орчин үеийн улс орон байгуулах зорилт" болон Хятадын үндэстнүүдийн авга их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдөлд эрх зүйн баталгаа хангах явдал болно гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе