• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад- Энэтхэгийн мэдээллийн чуулга уулзалт болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-02 10:00:39

1-ний өдөр Хятад -Энэтхэгийн хэвлэлийн салбарын дээд хэмжээний 2 дахь чуулга уулзалт Бээжинд эхэллээ. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Жян Жянь гүө болон Энэтхэгийн ГХЯ-ны сайд Свараж нар нээлтийн ёслолд илтгэл тавьжээ.

Жян Жянь гүө хэлэхдээ, өнөө Хятад Энэтхэг хоёр орон хөгжлийн чухал үедээ байна. Хятадын ард түмэн үндэстнүүдийн сэргэн мандалтаа биелүүлэх хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн зүтгэж байна. Энэтхэгийн ард түмэн ч шинэ эриний хөгжлийн зорилтоо биелүүлэхээр хүч тавин ажиллаж байна. Хятад улс хоёр орны ард түмний сайн сайхны хүсэл мөрөөдлийг улам нягт холбож, улс орноо хүчирхэгжүүлэн, ард түмний амьдралыг улам дээшлүүлэхийн төлөө хамтран чармайж, "нэг бүс нэг зам"-г гүйцэд ашиглан, зам дагуух улс орнуудтай хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ.

Свараж хэлэхдээ, Энэтхэг Хятадын хэвлэлийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт нь хоёр орны хэвлэлийн салбарын хамтын ажиллагааны чухал боломж юм. Бидний стратегийн түншийн харилцаа гүнзгийрэхийн хирээр хоёр орны бүс нутаг болон олон улсын салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа тул хоёр орны ард түмэн бие биеэ улам сайн ойлгох явдал маш чухал юм гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе