• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Абэгийн засгийн газрыг эсэргүүцэн жагсав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-02 10:50:58

2-р сарын 1-нд Японы иргэд Токиогийн Шин жү кү гудамжинд жагсаж, Абэгийн засгийн газрыг улс орон, ард түмний амь нас аюулгүй байдлыг аюулын ангал руу түлхэж байна гэж зэмлэжээ.

Уг жагсаалыг "Бидэнд Абэгийн байгуулсан ирээдүй хэрэггүй" гэдэг Японы олон нийтийн байгуллага зохион байгуулжээ. Жагсагчид гартаа " Юкава Харуна болон Гото Кенжи нарын хөнөөгдсөнийг ашиглан гадаадад цэрэг томилохыг бүү оролд", "битгий өөртөө дайсан бий болго, гадаад харилцаа л Японы иргэнийг хамгаалж чадна" зэрэг лоозон барьж, Абэгийн засгийн газар улс орон, ард түмнийг аюулын хар ангал руу хөтлөхийг эсэргүүцэн, "Абэгийн засгийн газраас татгалзахыг" иргэдэд уриалжээ.
 \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе