• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын Оростой хийж байгаа худалдааны зөрөө багасч байна

CRI       (GMT+08:00) 2015-02-02 17:03:14

Манжуурын гаалийн 2-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2014 онд Өвөр Монголын Оростой хийсэн экспорт, импортын хэмжээ 18 тэрбум 750 сая юаньд хүрсэн нь Өвөр Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 21%-г эзэлсэн байна. Орос нь Өвөр Монголын хоёрдох том худалдааны түнш болжээ. Үүнд Орост экспортолсон хэмжээ 3 тэрбум 990 сая юань, импортын хэмжээ 14 тэрбум 760 сая юань , худалдааны алдагдалтай бланс 10 тэрбум 77 сая юаньд хүрч, 2013 оныхоос 16.5% буурсан байна.

2014 онд Өвөр Монголоос Орост экспортолсон гол бараа бүтээгдэхүүн нь механик болон цахилгаан хэрэгсэл,хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн , хөдөлмөр зарцуулалт ихтэй бараа байна.

Өвөр Монголын импортын гол бүтээгдэхүүн нь эрчим хүч бөгөөд үүнээс гадна модон материал, нефть, цэвэршүүлсэн тос зэрэг бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. 2014 онд Өвөр Монголоос Орост экспортолсон механик болон цахилгаан хэрэгслийн хэмжээ 1 тэрбум 20 сая юань хүрч, 93.8% нэмэгдсэн байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе