|
|
||
Хятадын аж үйлдвэрийн салбарын 2015 оны 1-р сарын худалдан авалтын индекс буюу PMI 49.8 хувьтай байсныг Хятадын ложистикийн мэдээллийн төвийн тайланд дурджээ. Энэ нь сүүлийн хоёр жилд анх удаа 50 хувиас доош буусан үзүүлэлт болсон бөгөөд эдийн засаг унаж болзошгүй байгаа дарамтыг хөнгөвчилж чадахгүй гэдгийг харуулж байна гэж тайланд тэмдэглэсэн байна. Дээрх үзүүлэлтийг Үндэсний статистикийн газраас саяхан нийтэлсэн тоо баримттай нэгтгэн үзвэл, эдийн засаг унах, эсвэл дифляцийн дарамт нүүрлэх магадлал өндөр байгаа бөгөөд бодлогын нөөцийн талаар урьдчилан арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.
Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбоо болон Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвөөс хамтран гаргадаг PMI үзүүлэлт нь ердөө эдийн засгийн урьдчилсан индекс гэгддэг. Уг үзүүлэлт энэ удаад сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд анх удаа 50 хувиас доогуур болтлоо буурав. Гэхдээ сүүлийн 10 шахам жилийн тоо баримттай харьцуулбал, уламжлалт баярын өдрүүдээс шалтгаалж 1-р сард PMI үзүүлэлт зонхилох байдалд буурдаг. Энэ оны бууралт ч төдийлөн ихэссэнгүй, өнгөрсөн онуудын мөн үеийнхтэй адил төвшинд байна.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Аж үйлдвэрийн эдийн засгийн судалгааны хэлтсийн судлаач Чэнь Яо хэлэхдээ:
"Он гарахаас өмнө нэлээд доогуур байсан, он солигдох үеэр ч мөн адил. Гэхдээ цаашид ямар болох вэ гэдэг нь л хамгийн чухал. Цагаан сарын дараа эргээд нэмэгдэж магадгүй юм. Улсаас янз бүрийн бодлого хэрэгжүүлж байна. Аж үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогууд алхам алхмаар үр өгөөжөө өгнө" гэлээ.
Цагаан сар болох гэж байгаа нь 1-р сарын тоо бүртгэлд бага бус нөлөө үзүүлж байна. Нэгд, тус сард нийтлэх тоо баримт нэлээд бага, 10-ны өдөр хэрэглээний барааны үнийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн үнийн үзүүлэлт гэсэн хоёр үзүүлэлтийг нийтэлнэ. Бусад хөрөнгө оруулалт, хэрэглээ болон үл хөдлөх хөрөнгийн талаарх тоо баримтыг 3-р сарын сүүлчээр нийтлэх юм. Ноднингийн 12-р сар болон 4-р улирлын тоо баримтаас авч үзвэл эдийн засгийн хурд удаашрах эрсдэл байсаар байна.
Үндэсний мэдээллийн төвийн макро эдийн засгийн судалгааны тасгийн эрхлэгч Ню Ли, эртхэн арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
"Эдийн засгийн хурд удааширч, бүр 7 хувьд хүрэх магадлалтай байна. Тийм учраас эртхэн арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв 7%-д хүрчих юм бол арга хэмжээ авсан ч оройтно. Бодлого гаргаснаас хойш хоёр улирлын дараа үр дүн илэрдэг. Бодлогоо одоо гаргавал сүүлийн хагас жилд үр ашгаа өгч эхэлнэ. Тийм учраас эртхэн хөрөнгө оруулж, улам эрчтэй санхүүжилт хийх ёстой. Ноднин ингэж хийсэн юм. Хоёр чуулганы дараа даруй бодлого гаргасан. "
Эдийн засаг буурах дарамт ихсэж байгааг дагаад валютын бодлого хэрэгжүүлэх магадлал ч ихсэж байна гэж судлаачид үзэж байна. Чэнь Яо хэлэхдээ,
"Аж ахуйн нэгжийн хөрөнгө босголтын хүч одоогоор тааруу байна. Ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжийн хөрөнгө босголтын өртөг нэлээд өндөр, бүгд л хүү буурахыг хүлээж байна. Хүүг бууруулах боломж нэмэгдэж байгаа. Энэ бол нэг дохио, эдийн засаг унах дарамт бодлого тогтооход нөлөөлж байгаа учраас хүүг бууруулах боломж ихсэж байна "
Дотоод гадаадын ээдрээтэй хүчин зүйлийг зохицуулахад бодлогын дэмжлэг шаардлагатай байна гэж Ню Ли хэлэв.
"Валютын бодлогын хувьд олон улсад нийтлэг дифляц үүсээд байна. Европын холбоо зэргээс гаргаж буй валютын хөнгөлөлттэй шинэ бодлогын дагуу одоогоор арав шахам улс хүүгээ буурууллаа. Бидэнд ч эдийн засаг буурах дарамт тулгарч буй учраас барааны үнэ цаашид ч буурч, дифляцын аюулд өртөж байгаа учраас валютын зохих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. "
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |