|
|
||
2-нд, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийг Конгресст орууллаа. Нийт төсвийн мөнгө нь ойролцоогоор 534.5 тэрбум ам доллар байна.
Пентагоноос нийтэлсэн мэдээллээс үзвэл, 210 тэрбум долларыг батлан хамгаалах яамны цэргийн үүрэг гүйцэтгэх болон байгууламжийн засвар үйлчилгээнд зарцуулна. 136.7 тэрбум долларыг боловсон хүчний зардалд, 107.7 тэрбум долларыг цэргийн худалдан авалтад тус тус зарцуулна. Төсвийн 69.8 тэрбум долларыг зэвсэг үйлдвэрлэл, судалгаа үнэлгээ хийхэд, 8.4 тэрбумыг орон сууц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулах юм байна.
Төсвийн хуваарилалтаас харвал, Америк 2016 онд хуурай замын цэрэгтээ 126.5 тэрбум доллар, тэнгисийн цэрэгтээ 161 тэрбум доллар, агаарын цэрэгтээ 152.9 тэрбум ам доллар, Батлан хамгаалах салбар байгууллагуудын зарлагад 94 тэрбум ам доллар төсөвлөжээ. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |