• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваньд нисэх онгоц осолдож 31 хүн нас барав

CRI       (GMT+08:00) 2015-02-05 10:13:55

Хагас жилийн өмнөхөн Пэнху-д нисэх онгоц нь осолдсон Тайваний Фүшин агаарын тээврийн компанид 4-ний өдөр дахин эмгэнэлт явдал тохиов. Мөн өдрийн 10 цаг 56 минутад Тайбэй хотоос Жиньмэнь чиглэлд ниссэн ATR-72 зорчигч тээврийн онгоц Тайбэй хотын Наньганд осолдож голд унасан байна. Нисэх онгоцонд 58 зорчигч байснаас 31 нь эх газрын жуулчид байжээ. Тайваний Гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн сүүлийн үеийн мэдээгээр, 5-ны үүр хүртэлх байдлаар Тайваний Фүшин агаарын тээврийн компанийн нислэгийн ослоор 31 хүн нас баржээ. Зорчигчдын дотор эх газрын 31 зорчигч байсны 6 нь нас барж, 3 нь бэртсэн байна.

Тайбэй хотын Гал сөнөөх товчоо хамгийн түрүүнд ослын газар очиж аврах ажиллагаа явуулж байна. Нисэх онгоцны толгойн хэсэг усанд живж, онгоцны их бие салж хуваагдан, зарим зорчигч онгоцноос шидэгдсэн байдалтай байгаа тул аврах ажиллагааны ахиц удаашралтай байгааг уг товчооны орлогч захирал У Жүньхүн хүлээн зөвшөөрчээ.

Энэ удаагийн ослын хэргээр Фүшин компаний удирдах зөвлөл олон нийтээс уучлалт хүсэж, зорчигчид болон тэдний ар гэрийнхэнд бүх боломжоор туслахаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе