• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төв Банк арилжааны банкуудын хадгаламжийн нөөцийн хүүгийн хэмжээг 0.5 нэгжээр буруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-05 17:49:40

2-р сарын 4-нд, Хятадын Ардын Банк 2-р сарын 5-наас эхлэн, банк санхүүгийн байгууллагын юанийн хадгаламжийн нөөцийн нормыг 0.5 нэгжээр буруулахаа зарлав. 2012 оны 5-р сараас хойш Хятадын Төв Банк хадгаламжийн нөөцийн хэмжээг анх удаа буруулсан нь энэ юм. Хадгаламжийн нөөцийн хэмжээг буруулж байгаа нь 600 тэрбум юанийг гүйлгээнд оруулж, буурах дарамт нүүрлээд байгаа Хятадын эдийн засагт эерэг нөлөө болох юм гэж олон байгууллага үзэж байна.

Үүгээр барахгүй Төв банк зарим тогтсон объектод чиглүүлэн хөнгөлөлттэй бодлого явуулна. Тухайлбал, бичил аж ахуйн нэгжид зээл олгосон хувийн жин нь стандартад нийцсэн арилжааны банкууд болон хөдөө тосгоны арилжааны банкуудын хадгаламжийн нөөцийн норм хэмжээг 0.5 нэгжээр, мөн Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банкны юанийн хадгаламжийн нөөцийн хэмжээг 4 нэгжээр тус тус буруулах болжээ. Хятадын Хөдөө аж ахуйн банкны ерөнхий эдийн засагч Шян Сунзүө хадгаламжийн нөөцийн хэмжээг буруулж байгаа нь олон шалтгаантай гэж үзэж байна.

"Ардын банк хүүгийн хэмжээ болон нөөцийн нормыг бууруулсан. Гэхдээ бид оны эхний улиралд ингэнэ гэж таамаглаж, хүлээж байсан. Сүүлийн үеийн тоо баримтаас Хятадын эдийн засагт буурах дарамт нүүрлээд байгаа нь харагдаж байгаа. PMI үзүүлэлтүүдэд ч Хятадын уламжлалт үйлдвэрлэлд дефляцын аюул тулгарч байгаа нь илэрхий байна. Хоёрдахь хүчин зүйл бол үнэт цаасны зах зээл маш хөдөлгөөнтэй, арилжааны банкны хадгаламжийн алдагдал маш ноцтой хэмжээтэй байгаа юм. Олонх банкны хадгаламж зээлийн хэмжээ стандарт давсан энэ нөхцөлд нөөцийн норм хэмжээг бууруулах нь арилжааны банкуудын өр төлбөрийн удирдлагын дарамтыг хөнгөлж, гүйлгээг сайжруулахад тустай. Нөөцийн хэмжээг бууруулах болон тогтсон объектуудад чиглэсэн бодлогууд уялдан, арилжааны банкуудыг дэмжлэг шаардлагатай салбарт хөрөнгө оруулалт хийлгэх нь чухал. Миний төсөөлж буйгаар дэд бүтцийн бүтээн байгуулалтад санхүүгийн дэмжлэг онцгой хэрэгтэй байна"

Энэ удаа нөөц мөнгөний хэмжээг бууруулж байгаа нь олон улсын валютын хөнгөлөлттэй бодлогууд өрсөлдөн хэрэгжиж байгаа энэ үед Хятад улсаас хэрэгжүүлэх зайлшгүй арга бодлого юм гэж эдийн засаг судлаач Ян Фэн үзэж байна.

Тэрээр хэлэхдээ, "Өнөө дэлхийн гол гол эдийн засгууд бүгд валютын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байна, ийм том орчин нөхцөлд, тогтвортой тайван бодлогоо баримталсаар байх нь юаний өрсөлдөх чадварт ашиггүй юм, харин одоо хадгаламжийн нөөцийн хэмжээг бууруулснаар валютын хангалтыг чөлөөтэй болгоно. Үүнийг том хандлага гэж хэлж болно" гэжээ.

Шинжээчид үзэхдээ, төв банк анх удаагаа нөөцийн нормыг ерөнхийд нь бууруулах болон тогтсон чиглэлээр бууруулах бодлогыг харилцан уялдуулж, "өсөлтийг баталгаажуулах" болон "бүтцийг зохицуулах" зэрэг хоёр талыг ерөнхийд нь харгалзаж байгаа нь гүйлгээний чанарыг бүх талаар чөлөөж буйг харуулаад зогсохгүй ялангуяа "хөдөө аж ахуйн салбар, хөдөө тосгон, малчин тариачин" гэсэн гурван чухал гогцоо, бичил салбарыг чухалчлан дэмжиж буй зохицуулалтын санааг харуулсан байна. Харин нөөцийн нормыг бууруулсан нь зах зээлийн урьдчилсан төсөөллөөс хол давсан байна. Энэ удаад зах зээлд хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө гүйлгээнд оруулах тухай талуудын төсөөлөл хоорондоо жижиг сажиг зөрөөтэй байгаа юм. Гэвч ерөнхийдөө олонх байгууллагын үзэж буйгаар, хөрөнгийн урсгалыг чөлөөтэй болгосноор 600 тэрбум гаруй юанийг гүйлгээнд оруулах юм. Гэвч Ян Фэн үзэхдээ, нөөцийн нормыг бууруулсны дараа, хүүг улам бууруулах шаардлагатай, ингэвэл сая бодит эдийн засагт ашиг тусаа өгнө гэжээ.

Түүнчлэн эдийн засгийн мэргэжилтнүүд төсөөлөхдөө, энэ жил Хятад улсад хүүг бага хэмжээгээр бууруулах болон нөөцийн нормыг бууруулах бодлого гарч мэдэх ч бүгдийг маш бага хэмжээгээр зохицуулах болно. Хятадын Төв банкнаас нормыг бууруулах тухай мэдэгдэхдээ, хойшид валютын эрүүл тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, хөнгөлөлтийн хэмжээг зүй зохистой байлгаж, валютын итгэмжит зээл болон нийгмийн хөрөнгө мөнгөний хэмжээг тэнцвэртэй тогтвортой, зүй зохистой нэмэгдүүлж, эдийн засгийн эрүүл тогтвортой эргэлтийг урагшлуулна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе