• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд мөсөн баримлын үзэсгэлэн болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-05 17:50:46

2014 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2015 оны 2-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Бээжингийн Үйлдвэрчний цэнгэлдэх хүрээлэнд мөсөн баримлын үзэсгэлэн болж байна. Мөсөн баримлын үзэсгэлэнд Харбин хотын болон Зыгүний мөсөн баримлууд оролцож байна. Харбины мөсөн баримлын үзэсгэлэн 1988 оны 1-р сарын 10-д анх удаа Бээжин хотод болж байсан бол хориод жилийн дараа дахин Бээжингийн үзэгчидтэй золгож буй нь энэ юм.

Тус арга хэмжээг Бээжин хотын Үйлдвэрчний нэгдсэн эвлэл болон Харбин хотын засгийн газар хамтран зохион байгуулж буй бөгөөд Бээжингийн 2022 оны өвлийн олимпын ажлын комиссоос дэмжлэг үзүүлсэн байна. \Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе