|
|
||
Шиньжяны Алаг-Уул боомтоос 4-нд мэдээлснээр, ШУӨЗО-ны анхны гаалийн баталгаат бүс болох – Алаг-Уул боомтын баталгаат бүсэд үр тариа, хөвөн, мод, газрын тос, байгалийн хийн 25 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн хагас жилд 330 мянган тонн ачаа бараа нэвтрүүлж, 1 тэрбум 380 сая ам.долларын худалдаа хийжээ.
Алаг-Уул гаалийн баталгаат бүс нь Хятадын Ази-Европыг холбосон хоёрдахь гүүрний баруун хэсэгт орших Алаг-Уулын ам боомтод байрладаг, ШУӨЗО-нд хамгийн анх байгуулсан татварын хөнгөлөлттэй бүс бөгөөд Хятад улсын 16 дахь гаалийн баталгаат бүс юм. Бүсэд төмөр замын шугам нэвтэрснээр Хятадын цорын ганц төмөр зам шугамтай баталгаат бүс болоод байна. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |