• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгийн хямралд орох магадлал бага

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-06 11:05:20

Ирэх 3 жилд Хятадын GDP буурах боловч эдийн засгийн хямрал үүсэхгүй гэж Дэлхийн банкны хөгжил төсөөллийн албаны дарга Аяхан Гаусса илэрхийлэв.

Тэрээр 4-нд Малайзын бодлого судлах ба олон улсын академиас зохион байгуулсан "Дэлхийн нефтийн үнэ ба худалдааны хэтийн төлөв хувийн аж ахуйн нэгжид үзүүлэх нөлөө" симпозиум дээр ийнхүү хэлжээ.

Аяхан Гаусса хэлэхдээ, Хятадын төрийн зээлийн эзлэх хувь маш бага тул төсвийн тэлэлтээр эдийн засгаа сэргээж болно. Төрийн зээлдэгчийн ихэнх нь тухайн нутгийн иргэд бөгөөд банк санхүүгийн тогтолцооны хувьд төрийн өмчийн тул засгийн газраас хөрөнгө гадагш урсахыг хориглох чадавхтай. Түүнчлэн, Хятадын төв банкны нөөц арвин тул улс эдийн засгийн хямралд орох эрсдэл бага. Хэрвээ Хятадын эдийн засаг хямралд орвол тэр нь дэлхийн хэмжээнд нөлөөлөх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе