• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ӨВӨР МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖИС" НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-08 18:27:53

2015 оны 2 сарын 7-ны билигт өдрийн морин цагт МУ-ын СТА, "Болор цом"-ын эзэн яруу найрагч До.Болдхуягийн эмхтгэсэн "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номын нээлт Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Эмхтгэгч "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номондоо Өвөр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч На.Сайнцогтоос эхлээд 90 оноос хойш төрсөн залуу яруу найрагч Дуранзул хүртэлх үе үеийн шилдэг 70 яруу найрагчийн 400 гаруй бүтээлийг багтаасан байна. Номын ерөнхий редактораар Өвөр Монголын залуу яруу найрагч, ХОУР-гийн сэтгүүлч Шарайд Дүүрэнжаргал ажиллажээ. Дөрвөн жил гаруйн хугацаа зарцуулж эмхтгэсэн энэ номыг Хятадын Олон Улсын Радио ивээн тэтгэж, Артсофт хэвлэлийн газар Улаанбаатар хотноо хэвлэсэн юм.

Номын нээлтийн ёслолд МУ-ын СГЗ, Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Нацагдоржийн шагналт зохиолч, эрдэмтэн доктор С.Байгалсайхан, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, СГЗ, судлаач зохиолч Л.Дашням, СГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар,судлаач зохиолч П.Батхуяг зэрэг МУ-ын алдарт зохиолч, яруу найрагчдаас гадна БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэбө, Хятадын Соёлын төвийн дарга Хасбагана, Хятадын Олон Улсын Радиогийн сэтгүүлч М.Цэцэн, Өвөр Монголын алдарт дуучин Бүрэнбаяр, Урнаа болон жирийн уншигчид нийлсэн 100 гаруй хүн оролцлоо.

До.Болдхуягийн эмхтгэсэн "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номыг уран зохиол судлаач, шүүмжлэгчид өндөөр үнэлсэн юм. Өнөөг хүртэл Өвөр Монголд ч гараагүй ийм антологи Монгол улсад кирилл үсгээр хэвлэгдэн гарсан нь олзуурхууштай бөгөөд хоёр орны соёлын харилцаанд жинтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй Монголын уншигчид Өвөр Монголын шүлэг, яруу найргийн талаар тоймтой ойлгож авахад ихээхэн тус дөхөм болно гэдгийг судлаач, шүүмжлэгчид дуу нэгтэй үзэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе