• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сар шинийг угтаж яриа уулзалт зохиов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-09 17:09:39

ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын ажлын хороо, БХАТИХ-ын үндэстний хороо, Үндэстний хэрэг эрхлэх хороо, УТЗЗ-ийн үндэстэн ба шашны хороо, Бээжин хотын захиргаа 9-ний өдөр Бээжинд үндэстнүүдийн зүтгэлтний сар шинийн баярын яриа уулзалт зохиов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нэгдмэл фронтын ажлын хорооны дарга Сүнь Чүньлань хурлын үеэр, үндэстний асуудлыг зохицуулах Хятадын онцлогтой замналыг хэлбэрэлтгүй баримтлахыг онцлов.

Сүнь Чүньлань, өдгөө үндэстний ажил түүхийн шинэ гараан дээр байна, дарга Ши Жиньпины хэлсэн чухал үгээс гүнзгий суралцаж, төвийн үндэстний ажлын хурлын үзэл баримтлалыг тууштай баримтлан, үндэстний асуудлыг Хятадын онцлогтойгоор зохицуулах замналыг хэлбэрэлтгүй баримтална. Үндэстний өөртөө засах дүрмийг цаашид боловсронгуй болгож, үндэстний нутгийн хөгжлийг ахиулан, үндэстнүүдийн хэлхээ холбоог эрчимжүүлж, найрамдлыг зузаатган, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэх хэрэгтэй гэж онцлов.

Тус яриа уулзалтанд нийслэлийн үндэстнүүдийн 600 гаруй хүн оролцов. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе