• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дээд Монголын дуучин Шүрэнчимэг анхны цомгоо гаргалаа

CRI       (GMT+08:00) 2015-02-09 16:31:07

2-р сарын 8-нд Дээд Монголын дуучин Шүрэнчимэгийн "Дээд монголын эгшиглэг" хэмээх дууны анхны CD -ны нээлтийн ёслол ӨМӨЗО-ны Хөххотын Одтой-д боллоо гэж Өвөр Монголын Радио хорооны сурвалжлагч Амжилт мэдээллээ.

Энэхүү СD-г Хөхнуур мужийн Хайшигийн Монгол Төвд үндэстний Өөртөө Засах Жүөгийн Утга урлагийн холбоо, Дээд монголын соёлын судалгааны нийгэмлэг, Өвөр Монголын Тэнгэр талын дуу хөгжмийн сүлжээнээс хамтран гаргаж, Өвөр Монголын соёлын дуу хөгжим дүрс бичлэгийн хорооноос хэвлүүлэн тараасан байна.

Залуу дуучин Шүрэнчимэг, 2002 онд Өвөр Монголын урлагийн дээд сургуульд жүжигчин, дуулаачийн мэргэжлээр суралцаж, 2004 онд Хөххотын Үндэстний дээд сургуулийг уртын дууч мэргэжлээр төгссөн. 2005 онд Өвөр Монголын багшийн их сургуулийн дуу хөгжмийн дээд сургуульд уртын дууны мэргэжлээр суралцсан.

Дуучин Шүрэнчимэг өөрийн бүтээлээ Өвөр Монгол түмэндээ таниулж, уламжлан дэлгэрүүлэхээр зорьж явна. "Дээд монголын эгшиглэг" хэмээх дууны тусгай бичлэгт "Дээд монгол нутаг", "Цагаан цоохор морь", "Ээжийн нутаг санагдана", "Эзэн хааны дэргэд" зэрэг дээд монголын ардын дуу, Шүрэнчимэгийн өөрийн бүтээлээс 16 дуу багтжээ. Энэ нь Өвөр Монголд болж байгаа Дээд монголын урлагийнхны анхны цомогийн нээлт ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе