• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ дахь гадаадын дипломатчдад зориулсан Цагаан сарын үдэшлэг болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-10 12:22:33

9-нд Хятадын олон нийтийн дипломатчдын нийгэмлэгээс зохион байгуулсан Цагаан сарын үдэшлэг Бээжингийн Чанфүгүн зочид буудалд болов. Хятадын албаны төлөөлөгчид, БНХАУ-д суугаа гадаадын дипломатчид, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, хятадын урлаг, соёл, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарын төлөөлөгч нийлсэн 400 орчим хүн үдэшлэгт оролцож, 2015 оны сар шинийн баяраа хамтдаа угтлаа.

Тус нийгэмлэгийн дарга Ли Жаошин цугласан зочид төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд, дэлхийн улс орнуудын ардын дипломат харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Үдэшлэгт гадаад дотоодын уран бүтээлчид дуу, бүжиг, хөгжим, Бээжин дуурийн үзүүлбэр багтсан уран сайхны тоглолт гаргасан юм. Хятад даяар алдаршсан "Мянган мутарт арьяабал" бүжгийг Сонсгол, ярианы бэрхшээлтэй залуусын хамтлаг бүжиглэсэн нь гадаадын зочдын сэтгэлийг уярааж, халуун талархал хүлээв. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол улсын мэргэжилтэн Э.Эрдэнэсувд "Унаган хайр" дуугаар, Украины мэргэжилтэн Саша Александр "Галзуу DJ" бүжгээр оролцож, үдэшлэгт өнгө нэмлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе