|
|
||
Хятадын ОУР-гийн мэдээ,10-ны өдөр Бээжин хотноо Монгол Хятадын барилгын салбарын ажил хэрэгч уулзалт болон хоёр орны барилгын салбарын Экспо 2015 танилцуулах уулзалт боллоо. Уг арга хэмжээг Хятад Монголын билгийн улирлын хөхөгчин хонин жилийн уламжлалт "Цагаан сар"-ын баярын өмнөхөн Монгол улс болон Хятадын барилгын салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, Хятадын аж ахуйн нэгжийн эздэд Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль зүйн орчин болон Монголд хөрөнгө оруулах боломж нөхцөлийг танилцуулан, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн харилцааг улам ойртуулах зорилгоор Монгол улсын барилга, хот байгуулалтын яам, Монгол улсаас Хятадад суугаа элчин сайдын яам санаачилж, Хятадын Олон улсын бизнесийн нийгэмлэг болон Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны барилгын материалын салбар хамтран зохион байгуулж байгаа юм.
Уулзалтыг Монгол улсаас Хятадад суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Хүрэнбаатар даргалж, Монгол улсаас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сүхбаатар нээлтийн ёслолд үг хэлж баяр хүргэсэн байна. Үүнээс гадна, Хятадын Олон улсын бизнесийн нийгэмлэгийн гишүүн хорооны хэлтсийн дарга Ван Цүньрүн, Монгол улсын барилга, хот байгуулалтын яамны орлогч сайд Байгалмаа, Улаанбаатар хотын орлогч дарга Очирбат, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны барилгын материалын салбарын орлогч дарга Жөү Жижөү нарын хүмүүс үг хэллээ. Уулзалтад Монгол улсын засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Монгол улсын барилгын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, Хятадын аж ахуйн нэгжтэй хийж байгаа төслүүд, Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль зүйн орчин зэрэг сэдвээр лекц уншсан байна.
Энэ өдрийн уулзалтанд Хятад Монгол хоёр орны 120 гаруй засгийн газрын байгууллага болон аж ахуйн нэгжийн 300 шахам төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллага оролцжээ. \Хятадын ОУР-ын сэтгүүлч Г. Сайн-Өлзий, Болор мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |