• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын үеэр Америкт салютын наадам болно

CRI       (GMT+08:00) 2015-02-11 16:46:42

Энэ оны цагаан сарын баярын хугацаанд Америкийн Нью-Йорк хотноо анх удаа томоохон хэмжээний салютын наадам зохион байгуулах юм. Дэлхийн олон улс оронд явагдаж буй "Баясгалант цагаан сар" багц үйл ажиллагааны хүрээнд анх удаа Нью-Йоркт арга хэмжээ зохиож байгаа нь энэ юм. Энэ нь мөн Америкт анх удаа цагаан сарын үеэр болох салютын наадам болох юм гэж зохион байгуулагчид танилцуулжээ.

"Бадам лянхуа мэт үзэсгэлэнт Хятад орон" хэмээх салютын үзүүлбэр тоглолтыг тухайн орон нутгийн цагаар 2-р сарын 17-ны орой Манхеттен арлын баруун хэсэг дэх Хадсон голын хөвөөнд явуулах бөгөөд наадмын үзүүлбэр 20 минут үргэлжлэх юм. Салютын наадмыг Төвийн дүрслэх урлагийн хүрээлэн ерөнхийд нь зуран төлөвлөж, Америкийн орон нутгийн салютын компанитай хамтран зохион байгуулна. Төслийн ерөнхий найруулагч, Төвийн дүрслэх урлагийн хүрээлэнгийн профессор Юй Дин хэлэхдээ, энэ бол Хятадын орчин үеийн уран бүтээлчид нийтийн үйл ажиллагаанд өөрсдийн арга хэлбэрээр оролцож буй шинэ үйл ажиллагаа юм, түүнчлэн энэ оны "Баясгалант цагаан сар"-ын арга хөтөлбөр орчин үеийн урлагийн утга агуулгатай болж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе