![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
11-нд Хятадын Фү Жянь мужийн Чуань Жөүд болсон 21-р зууны тэнгисийн торгоны замын олон улсын симпозиум дээр, АСЕАН-ы орнуудын болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын явцад АСЕАН-ы орнуудад тохиох боломж, өрсөлдөөн сорилтын талаар ярилцаж, Хятад болон АСЕАН улам гүнзгий хамтран ажиллах талаар ярилцжээ.
Индонезийн Шинжлэх ухааны академийн судлаач үзэхдээ, Хятад болон АСЕАН-ы хооронд харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх худалдааны харилцаа тогтооход улс орон бүрийн бүсчилсэн байршил болон үндэсний чухал асуудлуудын харилцааг сайтар ойлгох ёстой, Зүүн Өмнөд Азийн орнууд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай, худалдааны эрх тэгш харилцан ашигтай харилцаа болон иргэд хоорондын солилцоог эрчимжүүлж байж АСЕАН-ы орнууд болон Хятадын соёлын талаарх ойлголцлыг нэмэгдүүлэх юм гэжээ.
Мьянмарын стратеги болон олон улсын асуудлаарх мэргэжилтний үзэж байгаагаар, одоогийн байдлаар, Мьянмарын дотоодод АСЕАН болон Өмнөд Ази, Төв Ази, ялангуяа Хятадтай харилцаа солилцоогоо идэвхтэй эрчимжүүлж байна. Өөрчлөлтийн эдгээр бодлого нь Мьянмар хийгээд 21-р зууны тэнгисийн торгоны замын бодлоготой бүрэн төгс уялдан нийцэхэд тустай юм гэжээ.
Хятад улсаас 21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд үйлдвэрлэлийн шинэчлэлийг улам эрчимжүүлж, Хятадын улам олон брэндийг бий болгож, дээд шинэ технологи, өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн, ялангуяа мэдээлэл холбоо, био эм бэлдмэл, авто машин зэрэг салбар дахь Хятад Малайз хоёр орны худалдааны хэмжээг идэвхтэй өргөжүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай юм хэмээн Малайз дахь Хятадын соёл урлагийн нийгэмлэгийн эрдэмтэн үзэж байна.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |