• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин баярын мэндчилгээ дэвшүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-12 19:20:37

Хятадын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 11-нд Ардын их хурлын ордонд ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны холбооны хариуцлагатан, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзан, ХКН-ын Төв хороог төлөөлөн тэдэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 2014 онд олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, дотоодын өөрчлөлт хөгжлийн хүнд үүргийн өмнө ХКН-ын Төв хороо бүх улсын үндэстнүүдийн ард түмэнтэй хамт эдийн засаг, улс төр, соёл, нийгэм болон экологийн соёл боловсны байгуулалт, үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн байгуулалтыг бүх талаар урагшлуулж, олон ургалч дипломат харилцааг хөгжүүлэн ихээхэн ололт амжилтанд хүрсэн. Үүнд олон нам бүлэг болон нам бүлгийн бүс зүтгэлтнүүдээр бүрдсэн нэгдмэл фронт нь улс орны ерөнхий байдлыг харгалзан, бүтээлч үүрэг гүйцэтгэж ажилласан, үүнд ХКН талархал хүндэтгэл илэрхийлж байна. 2015 он бол өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, хуулийн засаглалыг ахиулах зангилгаа жил, мөн "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний эцсийн жил юм. Тиймээс эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлж, олон талын оюун ухаан болон эрч хүчийг нэгтэн, бодол санаа, үйл ажиллагаа нэгтэйгээр нэгэн зүгт сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе