|
|
||
Пакистанд албан ёсны айлчлал хийж буй Хятадын ГХЯ-ны сайд Ван И 12-ны өдөр Пакистаны ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдал, гадаад явдлын зөвлөх Сартаж Азизтай Исламабадад хэлэлцээр хийв.
Ван И хэлэхдээ, Хятад Пакистаны ажил хэрэгч хамтын ажиллагаа болон аюулгүйн хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлж, харилцан дөхөм үзүүлж, ашиг сонирхлоо нэгтгэнэ. Хоёр тал Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг чангатгаж, эрчим хүч, зам харилцаа дэд бүтцийн байгуулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа зэрэг салбарт томоохон төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлнэ. Хоёр тал аюулгүйн байдлыг хамгаалах, терроризмд цохилт өгөх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хамтын аюулгүйн байдлыг хамгаална гэжээ.
Хоёр тал хүмүүнлэгийн солилцоог чангатгаж, хоёр орны харилцааны нийгмийн суурийг бататгах ёстой. Хоёр орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжиж буй орны ашиг сонирхлыг хамтран хамгаалах ёстой гэж Ван И хэлэв.
Сартаж Азиз хэлэхдээ, Нэг Хятад улс байх бодлогыг бат хэрэгжүүлж, Хятадын гол ашиг сонирхол болон чухал асуудлаарх байр суурийг Пакистан тууштай дэмжинэ гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |