|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ. Пакистанд албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И 12-ны өдөр Пакистаны ерөнхий сайд, Үндэсний аюулгүйн болон гадаад хэргийн зөвлөх Азизтай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа, Афганистаны асуудлыг зохицуулахад 4 зүйлийг дэмжих хэрэгтэй байна гэж тэмдэглэв.
Ван-И хэлэхдээ, "Нэгд, Афганистаны үндэстний эв нэгдлийн засгийн газар үр ашигтай ажиллахыг дэмжих, хоёрт, Афганистаны засгийн газар Талибаныг багтаасан олон бүлэглэлийн улс төрийн хүчинтэй эвсэн ажиллахыг дэмжих, гуравт, Афганистаны эдийн засгийн нийгэмлэгийн сэргээн босголтыг дэмжих, дөрөвт, Афганистаны бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжих хэрэгтэй" гэлээ.
Цаашид Хятад Пакистан хоёр орон Афганистаны асуудлаар харилцаа холбоогоо эрчимжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт Афганистаны шилжилтийг амжилттай биелүүлэхэд хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэж Ван-И дахин нотлов. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |