• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүнь Чуньлань, Банчин богдтой уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-13 11:28:35

12-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нэгдмэл фронтын яамны дарга Сүнь Чуньлань Банчин богдтой уулзав.
Сүнь Чуньлань Банчин богдод цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэхэд Банчин богд хариуд нь хадаг барин ХКН-ын Төв хороо, төрийн зөвлөлийн дэмжлэг туслалцаанд баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр, үе үеийн Банчин богдын эх оронч үзэл, үүрэг хариуцлагыг сайтар ухамсарлан сүсэгтэн түмэн, нам засаг, лам хуврагуудын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэв.

Сүнь Чуньлань, ХКН-ын 18-р хурлаас хойш дарга Ши Жиньпинээр удирдуулсан Намын төв хороо Түвдийн буддын шашны ажлыг чухалчлан үзэж, шинэ хүсэл шаардлага тулгарч байгааг дурдав. Энэ жил Банчин богдыг ширээнд залсны 20 жилийн ой тохиож байна. Улс төрийн бат бэх үзэл баримтлал, намын удирдлагын дор эх орны нэгдэл, үндэстнүүдийн эв найрамдлыг баталгаажуулахыг хүсэж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе