• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дорнын салхи" тоглолт Улаанбаатарт болов

CRI       (GMT+08:00) 2015-02-13 10:40:42

Удахгүй айлчлан ирэх Хятадын уламжлалт Хаврын баярт зориулсан "Дорнын салхи" урлагийн тоглолт 2-р сарын 12-ны орой Улаанбаатар хот дахь Улсын Драмын Эрдмийн Театрт амжилттай болж өндөрлөлөө. Тоглолтыг Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монголын Үндэсний үлээвэр найрал хөгжмийн холбоо, Хятад Монголын Хэл соёл боловсролын сан, Хятад Монголын Нийгмийн хөгжлийн боловсролын сангийн хамтын санаачилгаар, Монгол Улсын Хөгжим бүжгийн коллеж, Нийслэлийн Соёл урлагийн газар зохион байгуулжээ. "Сар хөөсөн солонго", "Тал нутгийн төвөргөөн", "Хөхнуур Түвдийн өндөрлөг", "Малчны шинэ дуулал", "Морьтон", "Хүннү", "Хүннү дууль", "Жасмин цэцэг", "Бээжин таныг урьж байна" зэрэг Хятад Монгол хоёр орны хөгжим, дуу, бүжгийг танхим дүүргэн суусан үзэгчид талархан хүлээн авч, алга нижгэнүүлэн баяр хүргэж байлаа. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе