• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл цагаан сарын уулзалт зохиов

CRI       (GMT+08:00) 2015-02-17 19:56:49

ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл 17-нд Ардын их хурлын ордонд 2015 оны цагаан сарын уулзалт хийв. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн элэг нэгтнүүд, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн элэг нэгтнүүд, Тайваний элэг нэгтнүүд болон гадаад дахь харьяат цагаачдад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин илтгэлдээ, шинэ жилээ угтах нь өнгөрснөө эргэн харах цаг мөч байдаг. Өнгөрсөн нэг жил бол хатуужилтай хөдөлмөрлөсөн нэг жил, мөн ч олныг хийж бүтээцгээсэн нэг жил юм. Энэ он бол манай улсын өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх эхлэлийн жил байсан бөгөөд дотоодын өөрчлөлт хөгжлийг тогтвортой байлгах үүрэг хариуцлага хүнд бэрхшээлтэй, олон улсын байдал өөрчлөлт ээдрээтэй ихтэй байсан юм. Бүх нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн зүрх сэтгэлээ холбож, эв нэгтэй нягтарч, тогтвортойгоор урагшлах ажлын ерөнхий шаардлагыг баримтлан, өөрчлөлт шинэчлэлтийг түргэн бөгөөд тогтвортойгоор гүнзгийрүүлж, хөгжлийг үргэлжлүүлэн эрчтэй ахиулж, иргэдийн амьжиргааг үнэнхүү үр ашигтай сайжруулж, улсын батлан хамгаалалт болон цэрэг армийн бүтээн байгуулалтыг тал бүрээр чангатгаж, гадаад харилцааны ажлыг идэвхтэй өрнүүлж, үзэл санаагаа төвлөрүүлэн намаа удирдаж, намаа засаж, хуулийн засаглалаар улсаа засахыг бүх талаар урагшлуулахыг төлөвлөн байршуулж, өөрчлөлт хийж нээлттэй хөгжих ба социалист орчин үеийн болгох бүтээн байгуулалт тал бүрээр шинэ чухал ахиц хийсэн юм. Бид аугаа их эх орноороо бахархах ёстой, аугаа их ард түмнээрээ бахархах ёстой. Бид хөдөлмөрч эрэмгий Хятадын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлье, тэд нарын ер бусын бүтээлч зориг санаа, хийж бүтээсэн хосгүй их амжилт бүтээлд эрхэм дээд хүндэтгэл илэрхийлье гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ жил бол мөн шинэ нэгэн жилээ төлөвлөх мөч байдаг. Энэ онд бидэнд мөн хүндрэлтэй, ээдрээтэй байдал нүүрлэж байгаа бөгөөд мөрөндөө тээсэн үүрэг хариуцлага улам хүнд байна. Бид ард түмэндээ нягт түшиж, ард түмнээс оюун ухаан авч, ард түмний дунд хүчин чадвараа төвлөрүүлж, тал бүрээр чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, тал бүрээр хуулийн засаглалаар улсаа засах, намаа бүх талаар хатуу чанга засах стратегийн төлөвлөлт байршуулалтын дагуу эдийн засгийн хөгжлийг дорвитой ахиулж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хөгжихийг хэлбэрэлтгүй урагшлуулж, бүтээлч амьжиргааны хүчнийг улам гүйцэд бадруулж, шударга байдлыг улам үр ашигтай хамгаалж, иргэдийн амьжиргааг сайтар баталгаажуулан дээшлүүлж, намын хэв суртал ба засаглалыг гүнзгий сайжруулж, улс оронд улам их нөөц баялаг бүтээж, ард түмэнд нэн илүү аз жаргал эдлүүлж, үндэстэнд улам илүү яруу алдрыг нэмэрлэх хэрэгтэй гэж онцлов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе