• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бортал хотод "Жангар" хүүхдийн жүжиг тайзнаа амиллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-17 14:02:24

ШУӨЗО-ны Бортол монгол үндэстний өөртөө засах жөүгийн Соёл спорт, радио телевиз, хэвлэл мэдээллийн товчооноос эрхлэн "Жангар"-ын баатарлаг туулиар найруулсан хүүхдийн жүжиг саяхан Бортал хотын Спортын ордны тайзнаа амиллаа.

Энэхүү жүжиг нь уламжлалт болон орчин үеийн соёлын элементийг хослуулж, дуу дүрсний шинэ техникээр туулийн үйл явдал, баатруудын дүр дүрслэлийг бодит мэт харуулахыг хичээсэн нь онцлог болжээ. Үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өв болох "Жангар" туулийг хүүхдийн жүжиг болгоход 400 мянган юань зарцуулжээ. Жүжигт 70 гаруй хүн оролцсоноос олонх нь Бортал нутгийн хүүхэд багачууд байв.

"Жангар" тууль нь Монгол үндэстний баатарлаг тууль бөгөөд Киргиз үндэстний "Манас", Төвд үндэстний "Гэсэр" туультай хамт "Гурван их баатарлаг тууль" хэмээн нэрлэгдэж, хүн төрөлхтний өвлөж ирсэн биет бус соёлын өв мөнөөс мөн. Туульд алдар ноён богд Жангар арван хоёр арслан баатартайгаа, Ар Бумбын орноо хамгаалан, Хар хинис, Шар гүргүү зэрэг мангасыг дарж, дархан цолоо мандуулж буй түүхийг өгүүлдэг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе