• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин залуу ахуйдаа илгээлтээр очиж ажиллаж байсан газартаа хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-17 16:19:00

Энэ өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин гэр бүлийн хүнтэйгээ хамт олон жилийн өмнө илгээлтээр очиж байсан Шааньши мужийн тосгон суурингуудад хүрч, нутаг усны хүмүүстэй шинэлэж золгосон тухай мэдээлэл интернет сайтуудаар их цацагдаж байна. Ши Жиньпин дарга залуу ахуйдаа ажиллаж байсан Янь-Ань хотоос эхлээд хувьсгалын голомт болсон Тунчань, баруун бүсийн чухал хот Ши-Ань зэрэг хот сууринд ажиллажээ. Асар олон сүлжээ ашиглагч энэ тухай мэдээллийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ши Жиньпин дарга замын турш ард олонтой уулзаж, тэдний ажил амьдралтай танилцан элэгсэг дотно яриа өрнүүлж явсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, халуун талархал хүртжээ.



Билгийн улиралын хонин жилийн сар шинийн баяр айлчлан ирж буйг тохиолдуулан дарга Ши Жиньпин Хятадын бүх үндэстний ард түмэнд сар шинийн мэнд хүргэж, эх орондоо цэцэглэл хөгжил, ард түмэндээ аз жаргал хүсэн ерөөлөө.

13-ны үүрээр, дарга Ши Жиньпин нисэх онгоцоор Бээжингээс Янь-Ань хүрч, дараа нь машинаар цаг хагас явсаар Лян Жяхэ тосгонд хүрлээ. Тэрээр, би энд дахин ирэхийг мөрөөдсөөр байлаа, өнөөдөр амласнаа биелүүлж байна гэж хэлэв. Энэ удаа би гэр бүлийн хүнтэйгээ ирсэн, тэр маань анх удаа ирж байгаа, би 1993 онд харихдаа хожим энд гэр бүлийнхэнтэйгээ ирнэ гэж хэлж байсан юм, өнөөдөр хэлснээ биелүүлж байна гэлээ.



Шааньши нутгийн аялгаар эхнэр хүнийг По-И гэж нэрлэдэг. Ши Жиньпин дарга өмнө нь энд 7 жил ажиллахдаа нутгийн аялагаар маш сайн ярьж сурсан юм.

Лянь Жяхэ тосгоны хүмүүс түүнийг гаднаас ирсэн хүн гэж огт бодохгүй байлаа. Ши Жиньпин дарга Ши Чүньян гэдэг хүнийг багынх нь нэрээр Сүй ва гэж дуудан, мөрийг нь алгадан, бага залуугийнхаа үйл явдлыг дурсан ярих нь тун ч элэгсэг дотно харагдаж байлаа. Лян Жяхэ тосгоны зөвлөлийн хаалганаас ажлын байр хүртэлх 100 метр замаар дарга Ши Жиньпин 20 шахам минут явсан байна. Тосгоны иргэд бүгд л мэнд ус мэдэн, яриа хөөр болж байлаа.

Бас зарим иргэд Ши Жиньпин даргад Хятадын Шаньбэй нутгийн онцлог бүхий зураг хатгамалтай гараар ширж оёсон шаахай бэлэглэж байлаа.

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол даруй өөрийн зам мөрөө сонгох явдал. Хятадын дээд удирдагч болсон энэ хүн идэр залуу насандаа улс төрд хөл тавихдаа "Ард түмнийхээ төлөө" гэдэг зорилтыг тавьж байсан нь үнэхээр магтууштай гэж их олон хүмүүс ярьж байлаа: "Би энд 7 жил ажилласан. Энд би амьдралынхаа хамгийн чухал сонголтыг хийсэн юм. Намын даргаар ажиллаж байхдаа би хэрвээ хожим төрийн удирдах ажилд оролцох боломж тохиовол ард түмнийхээ төлөө чадлын хэрээрээ ажиллая л гэж бодож төсөөлдөг байлаа" гэж Ши Жиньпин дарга ярилаа.

14-нд, Ши Жиньпин дарга Түнчуань хотын Жиньжао сууринд хүрч очлоо. Янь-Аньтай алил Жаожинь суурин мөн л Хятадын хувьсгалын голомт, Лю Жидань, Ше Зичан, Ши Жүншүнь зэрэг ахмад хувьсгалчид энд Шаньбэй бүсийн хувьсгалын уугуул суурин болох Шааньши, Ганьсүгийн хил дэх Жаожиний хувьсгалт баазыг байгуулжээ.

"Бид өөрийн үүсэл гарлаа мартаж болохгүй" гэж дарга Ши Жиньпин байнга ярьдаг. Мөн хувьсгалын суурин газар, үндэстний цөөнхийн нутаг, хилийн бүс болон ядуу нутгийн хөгжил нь түүний анхаарлыг хамгийн их татдаг. Янь Аньд Шааньши, Ганьсү, Ниншягийн хувьсгалын суурин газрын ядууг хорогдуулан хөгжүүлэх тухай ажлын хуралдааныг даргалахдаа Ши Жиньпин онцлохдоо:

Сайн сайхан, аз жаргалтай амьдрал гэдэг чинь зүв зүгээр л байж байгаад ирдэг зүйл биш, харин та бидний шаргуу хатуужилтай ажил хөдөлмөрт түшиглэнэ. Тиймээс шат бүрийн намын байгууллага болон захиргаа энэ талын ажлыг чухал байранд тавьж, хянуур хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө, санхүүжилтийг хамгийн шаардлагатай газарт нь зарцуулж, ядуу хоцрогдонгуй байдлыг үндэснээс нь засах хэрэгтэй" гэжээ.

Ши-Ань, Хятадын эртний 13 төрийн нийслэл байсан хуучин хот юм. Цагаан сарын нутаг буцах эцсийн өртөөнд Ши Жиньпин Ши Анийг зорив. Хятадын өнгөрсөн, одоо, ирээдүйг цомтгосон энэ хотод Ши Жиньпин Хятадын мөрөөдлийн тухай дахин дурдав.

"Бид улам өндөр зорилтын төлөө хичээн зүтгэж байна. Тухайлбал ХКН-ын байгуулагдсан 100 жилийн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, шинэ хятад улсын тунхаглагдсан 100 жилийн үеэр социалист орчин үеийн улсыг байгуулж, Хятадын үндэстнүүдийн сэргээн мандлыг биелүүлэх явдал болно. Өдгөө өндөр төвшинтэй амьдралыг улмаар чухалд үзэх болж байна. Иргэдийн сайн сайхан амьдрал мөрөөдлийн төлөө бид шинжлэх ухаанч хөгжил баримтлалын дагуу бодитой туушлуулах хэрэгтэй" гэв.

Янь Ань, Тун Чуань, Ши Ань гээд энэ замын турш Ши Жиньпин нутгийн иргэдийн халуун талархал хүлээв. Сар шинийн золголтын аян дуусах үеэр тэрээр иргэдийн дунд дахин ирж, тэдэнд сар шинийн халуун мэндчилгээг дэвшүүлслэв. " Хөхөгчин хонин жилийн сар шинийн баярыг угтан ирэх үеэр та нартаа зориулж халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Хорооллын байгуулалт тохилог сайхан байна. Та нарт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бүх гэр бүл, оршин суугчид, хүүхэд нэгбүрд хөхөгчин хонин жилд ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье. Санасан бүхэн чинь санаачлан биелэх болтугай. Мөн ахмад настайчуудад урт насалж удаан жаргахыг хүсье. Та нартаа маш их баярлаж байна " гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе