• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сар шинийн тээвэрлэлтийн эхний 15 хоногт төмөр замаар 100 сая гаруй хүн зорчжээ

CRI       (GMT+08:00) 2015-02-18 16:22:39

Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлтийн эхний 15 хоногт бүх Хятадын төмөр замаар нийт 101.8 сая хүн зорчсон нь ноднингийн мөн үеэс 7 сая 10 мянгаар нэмэгдэж, 7.4% өссөн үзүүлэлт гарсныг 18-нд Хятадын Төмөр замын ерөнхий компаниас мэдээлэв.

Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлт эхэлснээс хойш төмөр замын салбар зорчигч тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж, зорчигчдын хэрэгцээ шаардлагыг боломжит дээд хэмжээгээр хангаж байна. Тоног төхөөрөмжийг хамгаалах, сэлбэж засах ажлаа чангатгаж, нэрийн системээр тасалбарыг шалгах, вагонд зорчигчийн тоо хэтрэх асуудлыг хязгаарлах холбогдох тогтоол хэрэгжүүлж, зорчигчдын аяны аюулгүй байдлыг баталгаажуулж байна. Билет тасалбарын борлуулалтын зохион байгуулалтыг эрчимжүүлж, тасалбарыг урьдчилан худалдаалах хугацааг сунган, тасалбар худалдаалах автомат төхөөрөмжийг нэмж, зорчигчид билет тасалбар авахад нь амар хялбар үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн баярын өдрүүдийн ачаа барааны тээвэрлэлтийг баталгаажуулахын тулд Төмөр замын ерөнхий компани Бээжин-Гуанжөү чиглэлийн төмөр замын өмнөд хэсгийн зам, баруун өмнөд болон баруун хойд чиглэлийн төмөр зам, зүүн хойд бүс нутгийн болон Шиньжянаас гадагш нэвтрэх шугамын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, чухал ачаа бараа болон баярын бараа хэрэгслийн тээвэрлэлтийг баталгаажуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе