Хөхөгчин хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 16-ны өдөр Шааньши муж дахь цэрэг армийн ажил байдалтай танилцаж, офицер байлдагчдыг эргэв. Тэрээр Төв хороо, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаа, Өрхийн цэргийн бэлтгэл хүчний офицер байлдагчдад сарын шинийн мэнд дэвшүүллээ.
Мөн өдөр Ши Жиньпин Шааньши мужийн цэргийн тойргийн хурлын танхимд дивизээс дээших шатны офицер, дарга нарыг хүлээн авч уулзлаа. Ши Жиньпин тэдэнтэй элэгсэг дотноор гар барин мэндчилээд, хамтын зураг татуулав. Тэрээр офицер байлдагчдын нижгэнэсэн халуун алга ташилт дунд үг хэлэхдээ, Ши-Аньд суугаа арми сүүлийн жилүүдэд байлдааны бэлтгэл сургалтаа гүнзгийрүүлж, шинжлэх ухааны туршилт хийх, хувьсгалын залгамжлагч бэлтгэн хүмүүжүүлэх талаар амжилт олж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг бүрэн нотолж, өндрөөр үнэлэн сайшаав. Ши Жиньпин цааш нь тэмдэглэхдээ, өдгөө батлан хамгаалалт болон армийн байгуулалтын зорилт үүрэг нэгэнт тодорхой боллоо. Хамгийн гол зангилаа нь хэрэгжилт дээр байна. Удирдах боловсон хүчинд байна. Бүх шатны удирдах боловсон хүчин үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гурвыг чанга хэрэгжүүлж, бодитой хэрэгжүүлэх шаардлагыг практик дээр хэрэгжүүлж, цэргийг хүчирхэгжүүлэх явцад үлгэр жишээ болох хэрэгтэй байна. Хүсэл мөрөөдөл итгэл үнэмшлээ бататгаж, намын цэрэг арми дахь харьцуулашгүй удирдлагыг тууштай баримталж, намын шинэчилсэн онолыг гүнзгий суралцаж, Янь-Анийн үзэл санаа зэрэг шилдэг уламжлалыг бадруулан, улс төрийн сахилга бат болон дүрмийг чанга мөрдөн, намын үг сонсож, намаа дагах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/