• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сар шинийн баяраар хүмүүс байгальд ээлтэй сонголт хийж, гадаадад их аялах болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-18 15:50:33

Өнөөдөр Хятадын билгийн улирлын хөх морин жилийн сүүлчийн өдөр - битүүний өдөр юм. Өнөөдрөөс эхлэн Хятадын сар шинийн долоо хоногийн амралт албан ёсоор эхэллээ. Хятадын газар бүрт хүмүүс сар шинийн баяраа угтан төрөл бүрийн арга хэмжээ зохиож, хөөр хөгжил, инээд баясал дүүрэн байна. Онцлох зүйл гэвэл, энэ жилийн сар шинийн баяраар хүмүүс байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлыг илүү эрхэмлэж байна.

Битүүний орой гэр хотлоороо битүүний хоол идэх нь сар шинийн баярын чухал заншил юм. Хүмүүс хэдэн өдрийн өмнөөс зах дэлгүүр явж сарын шинийн идээ будаагаа худалдан авч бэлтгэдэг. Хармөрөн мужийн Жи Ши хотын Ди Дао дүүрэгт байдаг том зах дээр хос уянга, улаан дэнлүү, шинэ хүнсний ногоо жимс, хонь, үхэр, тахиа, загасны мах гээд сар шинийн баяраар хэрэглэх хүнс, соёлын бараа хангалттай байлаа. "Хөлдөөсөн лийр, илжгэн чихнээс авна аа. Сар шинэ болж байгаа учраас чихэр боовноос ч авна" гэж хотын нэгэн иргэн хэлж байна.

Хятадын сар шинийн баярын зан үйлийн тухай гэвэл цаасан пуужин бууддаг заншлыг ярихгүй өнгөрөхийн аргагүй. Цаасан пуужин буудах нь Хятадын сар шинээ угтахад зайлшгүй хийх ёстой зан үйл хэдий ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихсэж, тоос манан ихтэй байгаа учраас энэ заншил нэлээд өөрчлөгдөж байна. Агаарын болон дуу чимээний бохирдлыг багасгахын тулд цаасан пуужин буудахыг хориглох тухай олон сая хүн уриалга гаргаж байна.

"Цаасан пуужин будах нь агаарын бохирдлыг ихэсгэж, байгаль орчинд халтай нөлөө үзүүлдэг"
"Цаасан пуужин хөөргөөгүй олон жил болж байна. Агаарын бохирдол их байгаа ийм үед цаасан пуужин буудах шаардлагагүй юм шиг ээ "

Уламжлалт зан үйлээ хадгалахын зэрэгцээ байгаль орчныг бохирдуулахгүйн тулд хүмүүс байгальд ээлтэй, бохирдол багатай цаасан пуужинг сонгох болжээ. Бээжингийн цаасан пуужин зарж буй худалдааны цэгийн эзэн Ли хэлэхдээ, бохирдол багатай цаасан пуужинг хүмүүс их авч байна, ер нь зах зээлийн шинэ сонголт болоод байна гэлээ. "Энэ жил зарж буй цаасан пуужин маань байгаль орчинд ээлтэй, утаа хог гэж байхгүй. Технологийн өөрчлөлт оруулсан болохоор үнэ нь нэлээд нэмэгдсэн. 10 юань байсан пуужинг бид 11 юаниар зарж байгаа"

Сар шинээр хүмүүс гэр бүлээрээ цуглах эсвэл хүрээлэн буй орчинд халгүй өвөрмөц зан үйл хийхээд гадна амралтын хугацаагаа ашиглан аялж зугаалах нь зарим иргэдийн сонголт юм. Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн төсөөллөөр, сар шинийн баярын алтан 7 хоногийн амралтаар бүх Хятадын хэмжээнд аялж жуулчлах хүний тоо шинэ рекорд тогтоож, урьдчилан тооцоогоор нийт 250 сая хүн гадагш гарч жуулчлах ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдэх юм. Иргэд, жуулчдын аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс зарим аялал жуулчлалын бааз сар шинийн амралтаас өмнө амжиж аялал жуулчлалын баазынхаа жуулчин хүлээж авах даацын талаар шинжилгээ үнэлгээ хийж, энэхүү тоо баримтынхаа дагуу жуулчны тоог хязгаарлахаар шийджээ. Чүнчин хотын нөлөө бүхий аялал жуулчлалын бааз болох Си Чи Көү эртний суурины Удирдах зөвлөлийн орлогч дарга Ян Ли хэлэхдээ, сар шинээр тус жуулчны бааз 8000 жуулчин хүлээн аваад л жуулчны тоог хязгаарлаж эхэлнэ гэлээ.

Дотоодын аялал жуулчлалтай харьцуулбал, энэ жилийн сар шинийн баяраар гадаадад жуулчлах иргэдийн тоо их байх болно. Ше Чэн сүлжээний нийтэлсэн санал асуулгын дүнгээс харахад, олон улс орон виз олголтоо хөнгөвчилсөн, мөн юанийн ханш өсөж байгаа зэргийн нөлөөгөөр санал асуулгад оролцсон хүмүүсийн тал илүү хувь нь гадаадад гарч жуулчлах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс 2015 оны сар шинийн баярын амралтаар гадаадад жуулчлах хүний тоо дотоодод жуулчлах хүний тооноос давах боломжтой юм байна.
 


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе