• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд Хятадын үйлчилгээний худалдаа 10 гаруй хувийн хурдтай хөгжих төлөвтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-02-19 14:48:50

"Олон улсын орлого зарлагын гарын авлага \6-р хэвлэл\" стандартын дагуу бүртгэснээр, 2014 онд Хятад улсын үйлчилгээний экспорт импортын нийт хэмжээ анх удаа 600 тэрбум ам долларыг давж, 604 тэрбум 300 сая ам долларт хүрсэн нь 2013 оныхоос 12.6 хувиар нэмэгджээ. Харин 2015 онд энэхүү худалдааны өсөлт мөн 10-аас дээш хувийн хурдаа барих төлөвтэй байгаа тухай Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян саяхан мэдээлжээ.

Шэнь Даньян хэлэхдээ, Хятадын Худалдааны яам үйлчилгээний худалдааг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Хятад улс үйлчилгээний худалдааны ерөнхий цар хэмжээг улам өргөжүүлж, бүтцийг нь улам сайжруулан, 2015 онд тус салбарын экспорт, импортын нийт хэмжээ 650 тэрбум ам доллар, 2017 онд 785 тэрбум ам доллар, 2020 онд 1 триллион ам долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе