• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ГВУГ: Юанийн ханшийг зах зээлээр шийдэх механизмыг улам боловсронгуй болгоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-19 14:58:23

2015 онд юанийн ханшийг зах зээлээр тогтоолгох механизмыг улам боловсронгуй болгож, юанийн ханшийг зүй зохистой төвшинд байлгана. Зах зээлд үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгж болон хувь хүн өөрийн эрхлэлтийнхээ дагуу тайлан тэнцлээ тохируулж, эрсдэлээс зайлсхийх аргыг зохих хэмжээгээр ашиглан тогтворгүй эрсдэлийг давж, үндэстэн дамнасан хөрөнгийн урсгал болон юанийн ханш хоёр талдаа тогтворгүй байх шинэ төлөвт зохицох хэрэгтэй гэж Хятадын Гадаад валютын удирдлагын үндэсний газар саяхан тэмдэглэжээ.

Тус байгууллагын Олон улсын орлого зарлагын ажил эрхэлсэн хэлтсийн дарга Гуань Тао хэлэхдээ, 2015 он гарснаас хойш юанийн ам доллартай харьцах ханш өөдрөг бус байгаа хэдий ч зах зээлд юанийн ханш унах урьдчилсан төсөөлөл бүрдээгүй байна. Юанийн ханш хоёр талдаа хэлбэлзэх шинэ төлөвт орж байна, гэвч үнэ нь тасралтгүй унаж байгаа хэрэг биш юм гэжээ.  

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе