• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2014 онд үл хөдлөх хөрөнгийн газар эдлэн буурчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-02-24 15:38:16
2014 онд бүх Хятадын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн газар эдлэн өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувиар буурч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, эдийн засгийн өсөлтийн хэлбэрийн нөлөөлөл зэргээр бий болжээ.

Үндэсний газар шорооны эх баялагийн яамаас саяхан нийтэлсэн "2014 оны үндэсний газар шорооны бүртгэлийн гол тоо баримт"-д харуулснаар, 2014 онд бүх Хятадын хэмжээнд улсын бүтээн байгуулалтад нийт 610 мянган гектар газар ашиглаж, өнгөрсөн оны үеэс 16.5 хувиар буурчээ. Үүнд уул уурхай, агуулахын зориулалтаар 147 мянган гектар газар ашиглаж, өнгөрсөн оны мөн үеэс 29.9 хувиар буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн газар эдэлбэрт 151 мянган гектар газар ашиглаж, өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувиар буурчээ. Дэд бүтэц зэрэг бусад зориулалтаар нийт 311 мянган гектар газар ашиглаж, өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар буурчээ. Мөн аж үйлдвэрийн өсөлтийн хурд, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын нөлөөгөөр, уул уурхай, агуулах, үл хөдлөх хөрөнгийн газар эдэлбэрийн хэмжээ ихэд буурсан байна. Энэ нь Хятадын эдийн засгийн бүтэц ганц тооны нэмэгдлээс өргөжөөд нөөц, чанарын нэмэгдэлд шилжиж буй гүнзгий зохицуулалтыг харуулж байгаа юм.

Тоо бүртгэлд харуулснаар, 2014 онд олон газар эдийн засгийн өсөлтийг бий болгохын төлөө, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг их хэмжээгээр өрнүүлсэн байна. Мөн тогтвортой өсөлт, ардын амьжиргаанд ашигтай байдаг чухал арга барилын хувьд, зам харилцаа, усан ашиглалтын дэд бүтэц зэрэг бусад зориулалтаар их хэмжээний газар ашигласан ба дэд бүтцийн зориулалтаар ашигласан газар шороо анх удаагаа 50 хувьд хүрчээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе