|
|
||
2-р сарын 18-наас 24-ний өдрүүдэд бүх Хятадын хэмжээнд нийгмийн тогтвортой байдал, нийгмийн хэв журам амгалан байсан бөгөөд олон газрын төрөл бүрийн баярын үйл ажиллагаа аюулгүй, урагштай явагдаж, онцын их гал түймэр, зам тээврийн осол гарсангүй.
Баярын хугацаанд олон газрын дотоодыг аюулаас хамгаалах байгууллага эргүүл, урьдчилсан сэргийлэлтээ чангатгаж, нийгмийн хэв журмыг үр ашигтай хамгаалж, баярын өдрүүдийн 3200 гаруй томоохон үйл ажиллагаа аюулгүй урагштай явагдахыг баталгаажуулжээ.
Аялал жуулчлалын цэгүүдэд магадгүй хэт их хэмжээний жуулчдын урсгал буй болохоос сэргийлэн дотоодыг аюулаас хамгаалах байгууллага, жуулчлалын бүсийн удирдлагын газар мэдээлэл хуваалцах, шуурхай арга хэмжээ авах хамтарсан механизм байгуулж, жуулчдын урсгалыг цаг тухайд нь зүй зохистой удирдан зохицуулж, бүх Хятадын хэмжээний 5A зэрэглэлийн 27 аялал жуулчлалын үзэмжит газрын хэв журам маш сайн байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |